Тариалангийн индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Тариаланчдын эрсдэлийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой "Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
- Энэхүү хуулиар хохирлыг талбай бүрээр үнэлэхгүйгээр, тогтмол индексийн үзүүлэлтээр нөхөн төлбөр тооцох шинэ механизмыг нэвтрүүлнэ.
- Төрөөс даатгалын хураамжийн зарим хэсгийг төсвийн боломжоор дэмжих зохицуулалтыг тусгажээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-26
- Хуулийн төслийн нэр: Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл
- Тариалан эрхлэгч: 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж
- Тариалангийн талбай: 600 мянган гаруй га
- Санаачлагч: УИХ-ын 19 гишүүн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Хуулийн төсөл батлагдсанаар салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулна гэх санаачлагчдын дүгнэлт нь ирээдүйн хүлээлт буюу өөрийгөө магтсан шинжтэй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-26
- Хуулийн төслийн нэр: Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл
- Тариалан эрхлэгч: 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж
- Тариалангийн талбай: 600 мянган гаруй га
- Санаачлагч: УИХ-ын 19 гишүүн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Сандаг Бямбацогт, Сонгобай Замира, Пүрэвбаатар Мөнхтулга, Доржсүрэн Үүрийнтуяа, Дамдин Цогтбаатар, Саруулсайхан Цэнгүүн, Сүхбаатар Эрдэнэболд
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.26/ Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Замира, П.Мөнхтулга, Д.Үүрийнтуяа, Д.Цогтбаатар, С.Цэнгүүн нараас Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Монгол Улсын хэмжээнд жил бүр 15 мянга орчим өрх, 1500 аж ахуйн нэгж нийт 600 орчим мянган гаруй га талбайд тариалан эрхэлж байгааг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд тодотгоод, уур амьсгалын өөрчлөлт, ган, үер, мөндөр зэрэг байгалийн гамшигт үзэгдэл, зах зээлийн хэлбэлзлээс хамаарал өндөр хэвээр байгаа нь тариаланчдын орлогод шууд нөлөөлж, үйлдвэрлэлийн тогтвортой байдал, хүнсний хангамжид эрсдэл учруулсаар байна гэлээ.
Мөн тэрбээр, уг асуудал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ялангуяа хүнсний хангамж, аюулгүй байдалтай шууд холбоотой тул тариалангийн салбарын эрсдэлийг урьдчилан удирдах, тариаланчдын санхүүгийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах төсвийн гэнэтийн дарамтыг бууруулах зорилгоор тариалангийн индексжүүлсэн даатгалын бие даасан эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Иймд Улсын Их Хурлын 19 гишүүнээс анхдагч хуулийн төслийг боловсруулан, өргөн мэдүүлж байна гэв.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлаас Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг батлаад олон жил болж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэлтэй холбоотойгоор тариалангийн салбар, ялангуяа улаанбуудайн тариалалт эрсдэл өндөр хэвээр байна. Энэ асуудалд анхаарч боловсруулсан хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганаар нь хэлэлцүүлэх нь зүйтэй гэлээ.