СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЖ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Хяргас сумын ГХУСАЗСЗ-ийн хуралдаан болж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлуудыг хэлэлцжээ.
- Сумд мал хулгайлах гэмт хэрэг 3.5 дахин, мод бэлтгэх гэмт хэрэг 3 дахин өссөн үзүүлэлттэй байна.
- Хяналт шалгалт эрчимжүүлэх, иргэдэд мэдээлэл хүргэх, эрсдэлт бүсэд ажиллах шийдвэр гаргалаа.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-14
- Байгууллага: Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
- Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2026-10-12-ны 10 дугаар зөвлөмж
- Аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн (2026 оны эхний 9 сарын байдлаар)
- Сумд мал хулгайлах гэмт хэрэг 3.5 дахин өссөн
- Сумд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 3 дахин өссөн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-14
- Байгууллага: Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
- Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2026-10-12-ны 10 дугаар зөвлөмж
- Аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн (2026 оны эхний 9 сарын байдлаар)
- Сумд мал хулгайлах гэмт хэрэг 3.5 дахин өссөн
- Сумд хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 3 дахин өссөн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр болж, хуралдааныг тус зөвлөлийн дарга С.Булганхүү даргалан явуулав.
Хуралдаанаар сумын хэмжээнд 2026 оны эхний 10 сарын байдлаарх гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг цагдаагийн ахлагч Н.Наранцогт, гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын мэдээллийг хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан М.Цэрэнтогтох, Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Ш.Доржпалам нар тус тус танилцууллаа.
Мөн аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10 дугаартай зөвлөмжийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар хэлэлцэв.
2026 оны эхний 9 сарын байдлаар аймгийн хэмжээнд гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 3 хувиар өссөн бөгөөд сумдын хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг 3.5 дахин, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 3 дахин өссөн үзүүлэлттэй байгааг онцолж, дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх шаардлагатай талаар санал солилцов.
Хуралдаанаас дараах чиглэлээр ажил зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Үүнд:
1. Худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт тавих
Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, бараа бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт, ажиллах цагийн хуваарь, камерын хяналтын ашиглалт зэрэгт анхаарч, холбогдох хууль, журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллана.
2. Насанд хүрээгүй хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх
Насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикл, автомашин жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчдад цагдаагийн хэсгээс анхааруулга, сэрэмжлүүлэг хүргүүлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө.