Сүхбаатар дүүргийн иргэд татвар, төрийн өмчит компаниудын реформыг дэмжиж байна
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Ерөнхий сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслийн талаар танилцууллаа.
- Төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг хэмнэж, салбаруудын цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр төлөвлөснийг онцоллоо.
- Мөн татварын реформ хэрэгжүүлж, ТӨК-уудын үйл ажиллагааг цэгцлэн, томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж буйг мэдээлэв.
Баримт (Facts)
- 2026.10.24-ний өдөр Сүхбаатар дүүрэгт “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт болсон
- Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг он дуустал 50 хувь нэмэгдүүлнэ
- Төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж хэмнэсэн
- ТӨК-иудын 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашгийг төсөвт татна
- Ахмадуудад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр 600 мянган төгрөг боллоо
- Эрчим хүчний засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн
- НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгосон
- Төрийн өмчит 26 компанийг татан буулгаж 69 тэрбум төгрөг хэмнэсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Засгийн газрын бодлого, амжилтуудыг голлон магтаж, иргэдийн дэмжлэгийг онцолсон шинжтэй пи-ар шинжтэй мэдээлэл байна.
Баримт (Facts)
- 2026.10.24-ний өдөр Сүхбаатар дүүрэгт “Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт болсон
- Боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг он дуустал 50 хувь нэмэгдүүлнэ
- Төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж хэмнэсэн
- ТӨК-иудын 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашгийг төсөвт татна
- Ахмадуудад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр 600 мянган төгрөг боллоо
- Эрчим хүчний засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн
- НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая төгрөг болгосон
- Төрийн өмчит 26 компанийг татан буулгаж 69 тэрбум төгрөг хэмнэсэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 24-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
“Ерөнхий сайдаас шууд асуу” уулзалт /2026.10.24/ Нийслэлийн Сүхбаатар дүүрэгт болж, Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого, шийдвэр, эдийн засгийн нөхцөл байдал, 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулав.
Ирэх онд Сүхбаатар дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 960 хүүхдийн сургууль болон бага сургуулийн өргөтгөлийн барилга, “Өргөө” амаржих газрын их засвар, усан бассейн бүхий спорт цогцолбор барих зэрэг бүтээн байгуулалтын саналыг УИХ-аар хэлэлцүүлж байна.
Асуудлыг сууриар нь харж, дуусдаггүй яриаг дуусгахад онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, 2026 оны улсын төсвийн тодотголыг батлуулснаар өрхийн бодит орлогыг хамгаалах боломж бүрдсэн хэмээв. Тухайлбал, боловсрол, эрүүл мэндийн салбарынхны цалинг он дуустал 50 хувь нэмэгдүүлж, төсөвт санхүүжилтийг нь тусгасан. Төрийн албан хаагчдын цалинг 33 хуулиар зохицуулж, олон салбарынхан цалингаа нэмүүлж чадахгүй явж ирсэн. Төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 50 хувь нэмэгдүүлэхээр болсон. Төсвийн тодотголын хүрээнд төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж, хэмнэсэн зардлаа боловсрол, эрүүл мэнд, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэхэд зарцуулж байна. Мөн ТӨК-иудын 1.6 их наяд төгрөгийн цэвэр ашгийг төсөвт татаж, ирэх сарын 1-нээс ахмадуудад 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоно. 2027 нэгдүгээр сараас тэтгэврийг инфляцтай уялдуулан нэмнэ. Стратегийн хүнс болох мах 20,000 тонн, улаанбуудай 100,000 тонн, хүнсний ногоо 12,000 тонн нөөцөлж, үнэ тогтворжуулна. Эрчим хүчний үнийн өсөлтийг өрхөд үүрүүлэхгүй байх бодлого, засвар шинэчлэлд 186.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр ирэх сараас 26 хувиар нэмэгдэж, 600 мянган төгрөг боллоо. Асаргааны тэтгэмжийг 12 хувиар нэмсэн.
Бодлого, шийдлээ бодит үр дүн болгох, эдийн засгийн өсөлтийг иргэн, өрхүүддээ хүргэх үндсэн зорилготой 2027 оны төсвийн төслөө УИХ-д өргөн барьсан гэдгээ Ерөнхий сайд тодотгоод, төслийн онцлох есөн шийдвэрээ танилцуулав. Төсвийн орлогын 90 хувийг татвараас бүрдүүлдэг байсан. Харин 2027 оны төсвийн орлогын 79 хувийг татвар бүрдүүлнэ. Татварын реформоо хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Жилийн 36 сая хүртэлх орлоготой иргэн жилдээ 948 мянган төгрөгөө өөртөө үлдээнэ. Үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлогод 2 хувийн татвар ногддог байсныг цуцалсан. НӨАТ-ын 50 саяын босгыг 400 сая болгосон. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Тэтгэврийн реформоо үргэлжлүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлж, 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. Төрийн албан хаагчдын /ТҮ, ТЗ, ТТ/ цалинг 10-20 хувь нэмнэ. Оюу толгой төслөөс Монгол Улс 17 жилийн дараа анх удаа ногдол ашиг авах гэж байна. Гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж төсвийн төсөлд тусгасан. Иргэдийнхээ саналын дагуу ногдол ашгийг Хуримтлалын санд хуримтлуулна. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ зэрэг улсын төсвийн төсөлд тусгасан иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн бодлогын талаар танилцууллаа.
Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд 280 зөвшөөрлийг цахимаар олгож, нийслэлд 120 зөвшөөрөл цуцалсан. Төрийн өмчит 26 компанийг татан буулгаж, 69 тэрбум төгрөг хэмнэсэн. Цаашид ТӨК-иудын реформыг үргэлжлүүлнэ. Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт саадгүй болж, гүйцэтгэл нь 40 гаруй хувьтай эрчимтэй үргэлжилж байна. Эгийн голын усан цахилгаан станцын гацаа арилж байна. Эдгээр төслийн үр дүнд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Дээрх үйлдвэр, станцуудад ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, дотоодын түлш, шатахууны хэрэглээний 50 хувийг хангана. Үйлдвэрийн түүхий эдийн эрэл хайгуулын ажил 15 байршилд явагдаж байна. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хүртэл бууруулна гэж Ерөнхий сайд танилцууллаа.
Сүхбаатар дүүргийн иргэд тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, цалин нэмж буйд, мөн иргэн, аж ахуйн нэгжээ дэмжсэн татварын реформ эхлүүлж, ТӨК-иудын тоог цөөлж, олон улсын менежмент оруулж байгаа зэрэг шийдлүүдийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн дахин төлөвлөлтийн хүрээнд хохирсон иргэдийн асуудал, сургуулийн барилга, эмнэлгийн байр, засвар шинэчлэл болон зээлийн хүү бууруулах, ногоон байгууламжтай болох, түр оршин суугч нийгмийн суурь хэрэгцээгээ авч чадахгүй байгаа зэрэг олон асуудлыг хөндлөө.
Ерөнхий сайд иргэдийн асуултад хариулахдаа өнөөдрийн уулзалтаар хөндөгдсөн бүх асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.