СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВЛӨН ТУСЛАХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар 17 сум, 6 тосгоны соёлын байгууллагуудад зөвлөн туслах хяналт шалгалт хийлээ.
- Нийт 64 ажилтан, албан хаагчид хамрагдаж, хууль тогтоомжийн хэрэгжилт, соёлын өвийн хадгалалт зэргийг шалгалаа.
- Шалгалтын явцад 13 зөрчил, дутагдлыг илрүүлж, холбогдох байгууллагуудад засах чиглэл өгсөн байна.
Баримт (Facts)
- Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
- 17 сум, 6 тосгоны соёлын байгууллага
- Нийт 64 ажилтан, албан хаагч хамрагдсан
- 13 зөрчил, дутагдал илрүүлсэн
- Аймгийн Нэгдсэн музей, Ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад танхимд, бусаддаа цахимаар зохион байгуулсан
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар
- 17 сум, 6 тосгоны соёлын байгууллага
- Нийт 64 ажилтан, албан хаагч хамрагдсан
- 13 зөрчил, дутагдал илрүүлсэн
- Аймгийн Нэгдсэн музей, Ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад танхимд, бусаддаа цахимаар зохион байгуулсан
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
Эх хуудсанд нийтэлсэн огноо байхгүй; 2026 оны 10-р сарын 22-нд цуглуулсан. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
СОЁЛ, УРЛАГИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗӨВЛӨН ТУСЛАХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА📌 Соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд тавигдах стандартын шаардлагыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн зөвлөн туслах ажлыг хэрэгжүүллээ.Сэлэнгэ аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын даргын баталсан “Зөвлөн туслах, хяналт шалгалт”-ын удирдамжийн дагуу тус газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс аймгийн Нэгдсэн музей, Ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио” чуулгад танхимаар, 17 сум, 6 тосгоны соёлын байгууллагуудад цахимаар зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулж, нийт 64 ажилтан, албан хаагчийг хамрууллаа. Зөвлөн туслах үйл ажилагааны хүрээнд: ✅ Соёлын байгууллагын үйл ажиллагаанд мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын хэрэгжилт✅ Түүх, соёлын олдвор, соёлын биет өвийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдал✅ Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх, гадаадад үзэсгэлэн гаргах үйл ажиллагаанд тавигдах шаардлага✅ Мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагаа, урлагийн тоглолт зохион байгуулахад мөрдөх стандарт, шаардлага;✅ Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, холбогдох баримт бичгийн бүрдүүлэлт, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ.Зөвлөн туслах хяналт шалгалтын үр дүнд 13 зөрчил, дутагдлыг илрүүлж, цаашид давтан гаргахаас урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаандаа мөрдөх хууль тогтоомж, дүрэм, журам, стандартын шаардлагыг ханган ажиллах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, холбогдох эрх зүйн зохицуулалтыг танилцууллаа.