Шүүхийн шийдвэрийн цахим сангийн шинэчлэл, хөгжүүлэлт үргэлжилж байна
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Цахим шүүх 2.0” системийн хүрээнд шинэ цахим хуудсыг ашиглалтад оруулжээ.
- - Шүүхийн шийдвэр нийтлэх ажиллагаанд хиймэл оюун ухаан нэвтрүүлж, хүний оролцоог халж мэдээллийг автомат байдлаар нууцлах болсон байна.
- - Шүүхийн шийдвэрийг нэг дороос хайх, үзэх боломжийг бүрдүүлэх хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байгаа ажээ.
Баримт (Facts)
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- Цахим шүүх 2.0 цөм систем
- 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
- shuukh.mn
- 99932439
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Шинэ системийн хөгжүүлэлт, хиймэл оюун ухааны технологийн дэвшлийг танилцуулсан бөгөөд илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- Цахим шүүх 2.0 цөм систем
- 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр
- shuukh.mn
- 99932439
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2019 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй “Цахим шүүх 2.0” цөм системийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс бүх шүүхийн шинэ цахим хуудсыг ашиглалтад оруулж, шүүхийн шийдвэрийг нийтлэх ажиллагаанд хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологи нэвтрүүлж эхэлсэн.Энэхүү шинэчлэлээр шүүхийн шийдвэр дэх хэргийн оролцогчийг тодорхойлох боломжгүй болгох, зохих мэдээллийг нууцлах ажиллагааг автоматжуулж, шүүхийн захиргааны ажилтнуудын гар ажиллагааг хөнгөвчлөх боломж бүрдсэн.Одоогоор 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойших иргэн, эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрүүдийг шүүх тус бүрийн шинэ цахим хуудсаар, түүнээс өмнөх шийдвэрүүд болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийг shuukh.mn цахим сангаар дамжуулан үзэх боломжтой.Шүүхийн шийдвэрийг нэг дороос хайх, үзэх боломжийг бүрдүүлэх, өмнөх цахим сангийн хэрэглэгчдэд танил үйлчилгээнүүдийг шинэ системд нэгтгэх, хайлтын болон ашиглалтын боломжийг сайжруулах хөгжүүлэлтийн ажил үргэлжилж байна.Иргэд, хуульчид, судлаачид болон бусад хэрэглэгчдээс ирүүлж буй санал, шүүмжлэлийг хөгжүүлэлтийн ажилд тусган, цаашид цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй болно.Санал, хүсэлт хүлээн авах: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Цахимжилтын төвХолбогдох дугаар: 99932439