“Шударга ёсны элч”-ээр 80 сурагчийг бэлтгэв
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Авлигатай тэмцэх газар болон бусад байгууллага Төв аймгийн 4 сургуулийн 80 сурагчийг шударга ёсны сургагч багшаар бэлтгэв.
- Энэхүү сургалт нь үе тэнгийнхний дунд шударга ёс, хариуцлагын соёлыг түгээх зорилготой.
- Бэлтгэгдсэн сурагчид цаашид сургуулиа дэмжлэгтэйгээр богино сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах юм.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 19
- Оролцогчид: Төв аймгийн төвийн ерөнхий боловсролын 4 сургуулийн 9-12 дугаар ангийн 80 сурагч
- Байгууллага: Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо, НҮТББ
- Аяны нэр: “Шударга үйлдэл-Миний бахархал”
- Үр дүн: 80 сурагчид “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-ийн батламж гардууллаа
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 19
- Оролцогчид: Төв аймгийн төвийн ерөнхий боловсролын 4 сургуулийн 9-12 дугаар ангийн 80 сурагч
- Байгууллага: Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Монголын сурагчдын холбоо, НҮТББ
- Аяны нэр: “Шударга үйлдэл-Миний бахархал”
- Үр дүн: 80 сурагчид “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-ийн батламж гардууллаа
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
10 сарын 22, 2026
88
“Шударга ёсны элч”-ээр 80 сурагчийг бэлтгэв
Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар болон Монголын сурагчдын холбоо НҮТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяны хүрээнд Төв аймгийн төвийн ерөнхий боловсролын 4 сургуулийн 9-12 дугаар ангийн 80 сурагчийг “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-аар бэлтгэх сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгууллаа.
Өсвөр үеийнхний идэвхтэй оролцоо, үе тэнгийн эерэг үлгэрлэлд тулгуурлан сургуулийн орчинд шударга ёс, үнэнч байдал, хариуцлага, харилцан хүндэтгэлийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтын үеэр бусдын хийсэн ажлыг хуулахгүйгээр бие даан суралцах, гаргасан алдаагаа үнэнээр хүлээн зөвшөөрөх, шударга бус үйлдэлд уриалсан үе тэнгийнхний шахалтад татгалзах зэрэг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх шударга зан үйлийн талаар мэдлэг, ойлголт олгов.
Сургалтыг сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан тоглоомын болон оролцоонд суурилсан арга зүйгээр явуулж, дүрд тоглох, бодит нөхцөл байдалд тулгуурласан кейс хэлэлцэх, бичил сургалт зохион байгуулах зэрэг дадлага ажлыг гүйцэтгүүлсэн нь онцлог байлаа. Ингэснээр оролцогчид шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтоо бататгахаас гадна үе тэнгийнхэндээ мэдээлэл хүргэх, хэлэлцүүлэг өрнүүлэх, бусдыг эерэг зан үйлд уриалан оролцуулах арга барилд суралцав.
Сургалтад хамрагдсан 80 сурагчид “Шударга ёсны өсвөрийн сургагч багш”-ийн батламж гардуулсан бөгөөд тэд цаашид багш нарынхаа дэмжлэгтэйгээр сургуулийнхаа сурагчдад зориулсан 15-20 минутын богино сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм. Мөн аяны хүрээнд “Шударга ёсны андгай” унших, “1 минутын хичээл” явуулах, “Шударга ёсны мод” бүтээх зэрэг нөлөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, үнэнч шударга, хариуцлагатай зан үйлийг үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэх юм.
“Шударга үйлдэл-Миний бахархал” соён гэгээрүүлэх аяны хүрээнд явуулж буй энэхүү сургалт нь сурагчдыг шударга ёсны талаарх мэдлэг, ойлголтоо бусдад түгээх чадвартай болгохын зэрэгцээ сургуулийн орчинд эерэг хандлага, харилцан итгэлцэл, шударга зан үйлийг төлөвшүүлэхэд тэдний оролцоог нэмэгдүүлж буйгаараа ач холбогдолтой юм.