ШИНЭЭР БАРИГДСАН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭХ БОЛОН УРЬДЧИЛСАН ТЭМДЭГЛЭЛ ХИЙЛГЭХ ЗААВАР, ЗӨВЛӨМЖ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Улсын бүртгэлийн ерөнхий газар шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэх болон урьдчилсан тэмдэглэл хийлгэх журам, шаардлагыг нийтэллээ.
- Захиалагч иргэд өөрийн эрх ашгаа хамгаалахын тулд барилга баригчийн гаргасан захиалагчдын жагсаалттай өөрийн гэрээгээ тулган шалгахыг зөвлөж байна.
- Урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн тохиолдолд өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээдийн нэр дээр бүртгэл хийхээс бүртгэгч татгалзах эрх зүйн хамгаалалт бий болно.
Баримт (Facts)
- Улсын тэмдэгтийн хураамж нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.01 хувь
- Хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.3-т заасны дагуу бүртгэл хийхээс татгалзаж болно
- Бүртгэлийн хүсэлтийг e-Mongolia-аар гаргах боломжтой
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Улсын тэмдэгтийн хураамж нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.01 хувь
- Хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ
- Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29.1.3-т заасны дагуу бүртгэл хийхээс татгалзаж болно
- Бүртгэлийн хүсэлтийг e-Mongolia-аар гаргах боломжтой
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Шинээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа бүртгүүлэх:
Шинээр баригдсан орон сууц, оффис, үйлчилгээний талбай, автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлэг гаргана.
Мэдүүлэгт барилгын гүйцэтгэгч болон захиран зарцуулах эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, хөрөнгө оруулах, орон сууц захиалан бариулах, худалдах-худалдан авах гэрээний хуулбар, байршлын хаяг, Улсын комиссын дүгнэлт, тухайн давхар, тоот, талбайн хэмжээг тусгасан зураг төсөл болон барилгын 4 талаас авсан гэрэл зургийг хавсаргана. Хэрэв Улсын комиссын дүгнэлтийг бүртгэлийн байгууллагад жагсаалтаар ирүүлсэн бол иргэн тусгайлан гаргаж өгөх шаардлагагүй.
Хуулийн этгээд мэдүүлэг гаргах тохиолдолд үүсгэн байгуулагч болон хувьцаа эзэмшигчийн шийдвэр, тогтоолыг хавсаргана.
Улсын тэмдэгтийн хураамжийг үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгийн 0.01 хувиар тооцож төлөх бөгөөд хүсэлтийг ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ. Мэдүүлгийг харьяаллын дагуу нийслэлийн дүүрэг, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст болон e-Mongolia-аар гаргах боломжтой.
Урьдчилсан тэмдэглэл хийлгэхийн ач холбогдол:
Баригдаж буй барилгад хөрөнгө оруулсан захиалагч нь орон сууц захиалгын гэрээ болон холбогдох баримтыг үндэслэн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийлгэснээр эрх ашгаа хамгаалуулах боломжтой.
Урьдчилсан тэмдэглэл хийлгэхэд мэдүүлэг, орон сууц захиалгын гэрээ болон бусад нотлох баримтын хуулбар, оруулсан хөрөнгийн хэмжээг нотлох төлбөрийн баримтыг бүрдүүлнэ.
Урьдчилсан тэмдэглэлтэй бол тухайн хөрөнгийг захиалагчийн зөвшөөрөлгүйгээр өөр этгээдийн нэр дээр бүртгэхээс сэргийлэх эрх зүйн хамгаалалт бий болно.
Барилга баригч компани захиалагчийн нэрийг жагсаалтад оруулаагүй тохиолдолд үүсэх үр дагавар, шийдвэрлэх арга зам: