#СБД "ёс зүй, эерэг хандлага" аяныг эхлүүллээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар алба хаагчдаа зориулсан "Ёс зүй, эерэг хандлага" аяныг эхлүүллээ.
- Энэ аян нь сарын хугацаатай бөгөөд төрийн албан хаагчийн ёс зүйн хуулийг сурталчлах, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.
- Аяны хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, урлагийн өдөрлөг зохион байгуулах юм.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Аяны нэр: "Ёс зүй, эерэг хандлага"
- Эхлэх огноо: 2026 оны 10-р сарын 01-нд
- Хугацаа: Сарын хугацаатай
- Сургалтын сэдэв: "Төрийн албан хаагчийн ёс зүй, гадаад дүр төрх"
- Сургагч: Нийслэлийн ЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш н.Мөнгөншагай
- Удирдлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 2-нд нийтлэгдсэн
#СБД "ЁС ЗҮЙ, ЭЕРЭГ ХАНДЛАГА" АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Нийтэлсэн огноо: 2026-10-02 09:00
Үзсэн: 58906
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас долоо хоногт бүрийн пүрэв гарагт алба хаагчдад холбогдох хууль тогтоомжийг танилцуулах, харилцан суралцах боломжийг нэмэгдүүлэхээр "Мэдээллийн цаг"-ийг хийж хэвшсэн. Энэ сарын 01-нээс эхлэн "Ёс зүй, эерэг хандлага" аяныг эхлүүлж, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг сурталчлах, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, идэвх санаачлагыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвийн сургагч багш н.Мөнгөншагай "Төрийн албан хаагчийн ёс зүй, гадаад дүр төрх" сэдвийн хүрээнд сургалт болов. Сарын хугацаатай болох аяны хүрээнд алба хаагчид харилцан суралцах дундын оффист ажиллан урлагийн сэтгэл заслын өдөрлөгт оролцож, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил үүсэх шалтгаан нөхцөл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зүй агуулгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна.
Нийтлэлийг хуваалцах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.