СБД нийтдээ 1100 гаруй сурагч сургуулийн автобусаар үйлчлүүлж байна
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- СБД-ийн 51 сургуулийн 1100 гаруй сурагч автобусаар зөөгдөж, 15 мянга гаруй иргэн томуугийн вакцинд хамрагджээ.
- Замын хөдөлгөөний хяналт, хот заслын ажлууд хийгдсэн бөгөөд 8.3 тонн ургамлын хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
- Засаг дарга М.Алтангэрэл 2027 оны төлөвлөгөө болон өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 14 чиглэлээр өгсөн үүрэг даалгавар 77 хувийн гүйцэтгэлтэй
- 51 сургуульд 45 автобус үйлчилгээнд гарч байна
- 1100 гаруй сурагч сургуулийн автобусаар үйлчлүүлж байна
- 18-аас доош насны хүүхдийн замын хөдөлгөөний 15 зөрчил илрүүлсэн
- Томуугийн вакцинд 28370 иргэнийг зорилтот бүлэгт багтаасан
- 15092 иргэн вакцинд хамрагдсан
- 6 сартайгаас 6 насны хүүхдийн 49.8% вакцинд хамрагдсан
- Эрүүл мэндийн алба хаагчдын 79% вакцинд хамрагдсан
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн
СБД НИЙТДЭЭ 1100 ГАРУЙ СУРАГЧ СУРГУУЛИЙН АВТОБУСААР ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙНА
Нийтэлсэн огноо: 2026-10-06 14:00
Үзсэн: 58836
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд нийслэл, дүүргийн Засаг даргаас өмнөх шуурхайгаас 14 чиглэлээр өгсөн үүрэг даалгавар 77 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжжээ. Тодруулбал, дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн 51 сургуульд 45 автобус хичээл орох болон тарах үед үйлчилгээнд гарч, нийтдээ 1100 гаруй сурагч сургуулийн автобусаар үйлчлүүлж байна. Мөн 18-аас доош насны хүүхдийг суррон, мопед, скүүтер болон тэдгээрийн төрөлд хамаарах тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулан 15 зөрчлийг илрүүлэн холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Нутаг дэвсгэрийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг вакцинд 28370 иргэнээс өнөөдрийн байдлаар 15092 нь хамрагдаад байна. Эдгээрийг зорилтот бүлгээр нь авч үзвэл 6 сартайгаас 6 насны 49.8, эрүүл мэндийн байгууллагын алба хаагчдын 79, жирэмсэн эмэгтэй 17, архаг хууч өвчтэй иргэдийн 56.2, 65-аас дээш насныхны 43.1, СӨБ, ЕБС-ийн багш нарын 95 хувь нь тус тус дархлаажуулалтад хамрагджээ. Дүүргийн хэмжээнд "Шарилжгүй Улаанбаатар" арга хэмжээний хүрээнд 4–12, 14, 16, 18, 20 дугаар хорооны 650 мянган м2 талбайг хадаж, 8.3тн ургамлын хог хаягдлыг цэвэрлэж тээвэрлэсэн байна. Мөн зуслангийн бүсийн 385,6 мянган м² талбайд зэрлэг ургамал устгалын бодис цацаж ажиллав. Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан 2027 оны нийслэлийн төсөвтэй уялдуулан боловсруулах ажлыг зохион байгуулах 2. Авто зам, явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг стандартын дагуу гүйцэтгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
Авто зам, дугуйн зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, хашлага, хайсны стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, тусгай зориулалтын машин тоног, төхөөрөмж, техникийн бэлэн байдлыг хангах, давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх
Гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, асалтыг 99 хувиас доошгүй байлгах
Тээврийн хэрэгслийн өвлийн дугуйг хугацаанд нь солих, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөмж болон цаг агаарын урьдчилсан мэдээ, мэдээллийг шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг эрчимжүүлэх
Шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх ажлыг хийж, сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх, ашиглах заавар, зөвлөгөө болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах