“ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙГ ХЭРХЭН ЗАРЦУУЛАХ ТАЛААР ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ ЭХЭЛЛЭЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Монголын Засгийн газрын 2026 оны аравдугаар сарын 14-ний хуралдаанаар зөвшөөрлийн хууль зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ.
- - "Оюу Толгой" ХХК-ийн ногдол ашгийг зарцуулах төслийн талаарх иргэдийн саналыг 2026 оны аравдугаар сарын 14-нөөс 28-ны өдөр хүртэл "И-Монголиа" системээр авч эхэллээ.
- - Орон сууцны захиалгын залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлэх тогтоол батлав.
Баримт (Facts)
- Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болсон
- Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн
- Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ
- Орон сууцны залилах гэмт хэргийн улмаас 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан
- Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамж гарсан
- license.mn болон e-Mongolia цахим системүүдийг ашиглана
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болсон
- Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн
- Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ
- Орон сууцны залилах гэмт хэргийн улмаас 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирсан
- Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамж гарсан
- license.mn болон e-Mongolia цахим системүүдийг ашиглана
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.