ОРОН СУУЦЫН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- -
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаар тогтоолоор орон сууцны захиалгын давхардал болон залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг баталлаа.
- Улсын бүртгэлийн ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт барьж дуусаагүй орон сууцны мэдээллийг цахимжуулж, ил тод болгох үүрэг өглөө.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаар тогтоол
- Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Давааням)
- Улсын бүртгэлийн ерөнхий хууль
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль
- Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоол
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Засгийн газрын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 406 дугаар тогтоол
- Улсын бүртгэлийн ерөнхий газар (Д.Давааням)
- Улсын бүртгэлийн ерөнхий хууль
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль
- Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль
- Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоол
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Батлагдсан байгууллага: Засгийн газрын тогтоол
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 406
Улаанбаатар хот
ОРОН СУУЦЫН ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, "Засгийн газарт чиглэл өгөх тухай" Монгол Улсын Их Хурлын 2026 оны 53 дугаар тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцын барилгын сууц, талбайд давхардуулан захиалга авч, худалдах замаар захиалагч иргэн, хуулийн этгээдийг хохироох эрсдэлийг бууруулах чиглэлээр дараах зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг доор дурдсан байгууллага, албан тушаалтанд үүрэг болгосугай:
1.1.барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийн гэрчилгээ, газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүссэн тухай зохих шийдвэр, газрын нэгж талбарын дугаар, техникийн нөхцөл, тухайн барилга баригдах газрын нэгж талбартай холбож, хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, блок, орцны дугаар, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн дахин давтагдашгүй дугаар (QR код)-ыг давхрын зохион байгуулалтын зургийн хамт барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын 3 өдрийн дотор, мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд өөрчлөлтийн талаарх мэдээллийг ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус цахимаар хүргүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;