Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн Радио холбооны бүсийн семинар (ITU RRS-26 for Asia and the Pacific)-ыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Радио холбооны бүсийн семинарыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
- Энэхүү олон улсын семинарт дотоодын 25 байгууллагын 130 гаруй мэргэжилтэн, Ази, Номхон далайн бүсийн 15 улсаас 18 төлөөлөгч оролцож байна.
- Семинар нь 2026 оны 09 дүгээр сарын 21-ээс 25-ны өдрүүдэд үргэлжилж, радио давтамжийн зохицуулалт болон техникийн чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.
Баримт (Facts)
- Семинарын огноо: 2026 оны 09 дүгээр сарын 21-ээс 25-ны хооронд
- Оролцогчдын тоо: Дотоодын 25 байгууллагын 130 гаруй мэргэжилтэн, Ази, Номхон далайн бүсийн 15 улсаас 18 төлөөлөгч
- Зохион байгуулагч байгууллагууд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT), Харилцаа холбооны зохицууlayan хороо
- Холбогдох арга хэмжээ: Дэлхийн Радио холбооны их хурал (WRC-27)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Семинарын огноо: 2026 оны 09 дүгээр сарын 21-ээс 25-ны хооронд
- Оролцогчдын тоо: Дотоодын 25 байгууллагын 130 гаруй мэргэжилтэн, Ази, Номхон далайн бүсийн 15 улсаас 18 төлөөлөгч
- Зохион байгуулагч байгууллагууд: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT), Харилцаа холбооны зохицууlayan хороо
- Холбогдох арга хэмжээ: Дэлхийн Радио холбооны их хурал (WRC-27)
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Радио холбоо, радио давтамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд болон харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хуульчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) болон Ази, Номхон далайн цахилгаан холбооны байгууллага (APT)-тай хамтран, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр Радио холбооны бүсийн семинарыг 2026 оны 09 дүгээр сарын 21-ээс 25-ны өдрүүдэд Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна.
Энэхүү олон улсын түвшний сургалт, семинарт дотоодын 25 байгууллагын 130 гаруй мэргэжилтэн, Ази, Номхон далайн бүсийн 15 улсаас 18 төлөөлөгч тус тус оролцож байна.
ОУЦХБ-ын Радио холбооны товчоо (ITU BR)-оос гишүүн орнуудын үндэсний бодлого, зохицуулалтын байгууллага, оператор компаниуд болон салбарын мэргэжилтнүүдэд зориулан явуулдаг уг семинарын хүрээнд дараах үндсэн чиглэлүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлж байна:
Радио холбооны дүрмийн хэрэглээ: Дэлхийн Радио холбооны дүрмийн (Radio Regulations) хэрэглээ, радио давтамжийн зурвас болон хиймэл дагуулын орбитын тойрог замын зохицуулалтын талаар нарийвчилсан мэдлэг олгох;
Координац ба бүртгэл: Дэлхийн болон бүсийн радио холбооны их хурлын (WRC, APG) шийдвэрүүд, радио давтамжийг улс хооронд болон олон улсын түвшинд зохицуулалт хийх, бүртгүүлэх үйл явцын чиглэлээр зөвлөмж өгөх;
Практик сургалт: ITU-гийн программ хангамж, мэдээллийн санг ашиглан давтамжийн мэдүүлэг гаргах, зохицуулалтын шалгалт хийх дадлага, сургалт явуулах.
Түүнчлэн энэхүү семинар нь 2027 онд зохион байгуулагдах Дэлхийн Радио холбооны их хурал (WRC-27)-ын бэлтгэл ажлын хүрээнд радио давтамжийн зохицуулалт, олон улсын радио холбооны дүрэм, WRC-ийн шийдвэрүүдийн талаарх үндэсний мэргэжилтнүүдийн мэдлэг, техникийн чадавхыг бэхжүүлэх ач холбогдолтой юм. WRC-27-д хэлэлцэгдэх радио давтамжийн асуудлуудтай холбоотой техникийн ойлголт, олон улсын зохицуулалтын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын үндэсний байр суурийг боловсруулах, бүсийн түвшний бэлтгэл ажилд үр дүнтэй оролцох суурийг бүрдүүлэхэд уг семинар хувь нэмэр оруулна.