ОЛБОРЛОХ САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДАЛ, ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- - Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Нээлттэй засгийн түншлэл”-ийн төлөөллүүдтэй уулзаж, олборлох салбарын ил тод байдлын талаар санал солилцжээ.
- - Уулзалтын үеэр Ашигт малтмалын тухай хууль болон Байгалийн нөөцийн ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн байна.
- - Талууд салбарын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын туршлага солилцож, цаашид хамтран ажиллахаар тохиролцжээ.
Баримт (Facts)
- 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр уулзалт болсон
- Монгол Улс 2013 онд Нээлттэй засгийн түншлэлд нэгдсэн
- Одоогоор тав дахь Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Ашигт малтмалын тухай хууль
- Байгалийн нөөцийн ашиглалтын ил тод байдлын тухай хууль
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр уулзалт болсон
- Монгол Улс 2013 онд Нээлттэй засгийн түншлэлд нэгдсэн
- Одоогоор тав дахь Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Ашигт малтмалын тухай хууль
- Байгалийн нөөцийн ашиглалтын ил тод байдлын тухай хууль
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 25-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Нээлттэй засгийн түншлэл” (НЗТ)-ийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан хөтөлбөрийн мэргэжилтэн Эрика Блас, Свати Мехта нартай уулзаж, олборлох салбарын эрх зүйн шинэчлэл, ил тод байдлыг хангах чиглэлээр санал солилцлоо.
Монгол Улс 2013 онд НЗТ-д нэгдсэн бөгөөд одоогоор тав дахь Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөний хүрээнд олборлох салбарын эрх зүйн орчныг тодорхой болгох нь тэргүүлэх зорилтын нэг юм.
Уулзалтын үеэр АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, уг шинэчлэлээр хайгуулын ажлыг эрчимжүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уул уурхайн салбараас Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх орлогыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдэхийг онцоллоо. Хуулийн төсөл одоогоор батлагдах шатандаа явж байна.
Мөн Байгалийн нөөцийн ашиглалтын ил тод байдлын тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгч, байгалийн нөөцийн ашиглалтад олон нийтийн хяналт, иргэний мэдэх эрхийг хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд уг хуулийн ач холбогдлыг тэмдэглэв. Хуулийн төсөлд амьтан, ус, ой, ургамал, эрдэс баялаг зэрэг байгалийн нөөцийг хамруулсан байна.
Талууд олборлох салбарын ил тод байдал, засаглалыг бэхжүүлэх чиглэлээр олон улсын туршлага, мэргэжлийн сүлжээг ашиглах, бусад улс орны туршлагаас суралцах боломжийг хэлэлцэж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцов.