НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Засгийн газар 2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг эргүүлэн татлаа.
- Энэ шийдвэр нь Оюу толгой төслөөс 2027 онд авах 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг зарцуулах асуудалтай холбоотой.
- Иргэдийн санал асуулгад оролцогчид ногдол ашгийг Хуримтлалын санд хадгалахыг илүү дэмжсэн тул хуулийн төслийг татсан.
Баримт (Facts)
- 2026 оны 10-р сарын 23-нд Засгийн газрын ээлжит бус хуралдаан болжээ.
- Оюу толгой төслөөс 2027 онд 3 их наяд төгрөгийн ногдол ашгийн орлого төвлөрүүлэхээр тооцжээ.
- Уг орлогын 2 их наяд төгрөгөөр эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулах төлөвлөгөө байсан.
- И-Монголиагаар хийсэн санал асуулгад 95,621 хүн оролцожээ.
- 55,173 иргэн Хуримтлалын сангаар дамжуулан дэмжлэг авахыг, 24,479 иргэн Хуримтлалын санд хадгалахыг дэмжсэн.
- Хөрөнгө оруулалтын салбарын асуултад 82,077 хүн хариулж, эрчим хүчийг 50.6 хувь нь сонгосон.
- Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийг үндэслэн хуулийн төслийг татсан.
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2026 оны аравдугаар сарын 23-нд болж, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо.
Засгийн газраас Оюу толгой төслийн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд заасан хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн зохистой байдлыг 7 жил тутам хянах эрхийн хүрээнд төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж Монголын талын хүртэх ногдол ашгийг 2027 оны төсвийн жилд авч эхлэх, мөн Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
Энэ арга хэмжээний үр дүнд Оюу толгой төслөөс 2027 онд төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийн орлогоос 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцож, уг орлогын 2 их наяд төгрөгөөр нэн тэргүүнд эрчим хүч, боловсролын салбарын шинэчлэлд хөрөнгө оруулж, үлдсэн хувийг боомтын шинэчлэл, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, соёл, байгаль орчин болон зам тээвэр зэрэг салбарт хөрөнгө оруулахаар Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх тухай нэг удаагийн хуулийн төслийг боловсруулан Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан.
Ногдол ашгийн орлогоос дээр дурдсаны дагуу нийгмийн тулгамдсан асуудлуудад хөрөнгө оруулалт хэлбэрээр хуваарилаад үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангийн нэг болох Хуримтлалын санд хуваарилахаар хуулийн төсөлд мөн тусгасан.
Оюу толгой төслөөс авах ногдол ашгийн орлогыг юунд зарцуулахаа И-Монголиагаар дамжуулан ард иргэдээсээ нээлттэй асуусан. Санал асуулгад 95,621 хүн оролцож 55,173 иргэн нь Хуримтлалын сангаар дамжуулж эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэг авах санал ирүүлсэн бол 24,479 иргэн Хуримтлалын сандаа хадгална гэсэн санал өгөөд байна.