Мянгад нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрлээ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Эрчим хүчний яамны ажлын хэсэг Ховд аймгийн Мянгад суманд баригдаж буй 19.8 МВт-ын чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын явцтай танилцлаа.
- - Тус станцын нийт гүйцэтгэл одоогоор 70 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбох зорилт тавьжээ.
- - Уг төсөл нь жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч нийлүүлж, баруун бүсийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой юм.
Баримт (Facts)
- 2026-10-20
- Ховд аймгийн Мянгад сум
- 4МВт/8МВт.ц хуримтлуурын байгууламж бүхий 19.8 МВт-ын чадалтай Мянгад нарны цахилгаан станц
- Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл
- Жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч нийлүүлнэ
- Төслийн барилга угсралтын ажил 2026 оны 5 дугаар сард эхэлсэн
- 110/35/6кВ-ын Мянгад дэд станц
- 110/10кВ-ын хүчдэлийн түшинтэй 31.5 МВА чадалтай үндсэн трансформатор
- Нийт гүйцэтгэл 70 хувьтай байна
- 2026 оны 12 дугаар сард техникийн комисс ажиллуулан сүлжээнд холбох зорилттой
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026-10-20
- Ховд аймгийн Мянгад сум
- 4МВт/8МВт.ц хуримтлуурын байгууламж бүхий 19.8 МВт-ын чадалтай Мянгад нарны цахилгаан станц
- Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл
- Жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч нийлүүлнэ
- Төслийн барилга угсралтын ажил 2026 оны 5 дугаар сард эхэлсэн
- 110/35/6кВ-ын Мянгад дэд станц
- 110/10кВ-ын хүчдэлийн түшинтэй 31.5 МВА чадалтай үндсэн трансформатор
- Нийт гүйцэтгэл 70 хувьтай байна
- 2026 оны 12 дугаар сард техникийн комисс ажиллуулан сүлжээнд холбох зорилттой
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 20-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Уншсан既読ReadLuGelesen 68
2026-10-20
ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen
Copy
Өвөлжилтийн бэлтгэл хангах ЭХЯ-ны ажлын хэсэг Ховд аймгийн Мянгад сумын нутагт баригдаж буй 4МВт/8МВт.ц хуримтлуурын байгууламж бүхий 19.8 МВт-ын чадалтай "Мянгад" нарны цахилгаан станцын (НЦС) барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.
Салбарын яамнаас хэрэгжүүлж буй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд баригдаж буй тус станц нь жилд 39.3 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх бөгөөд эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөж байгаа энэ үед баруун бүсийн эрчим хүчний системийн тасралтгүй найдвартай ажиллагааг хангах өндөр ач холбогдолтой юм.
Төслийн барилга угсралтын ажил энэ оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор "Мянгад" НЦС-ын удирдлагын байрны барилгын ажил дуусаж, гадна тохижилт болон дотор заслууд үргэлжилж байна.
Түүнчлэн тус станцыг нэгдсэн сүлжээнд холбох холболтын цэг болох 110/35/6кВ-ын “Мянгад” дэд станцын 110кВ-ын гаргалгааг өргөтгөх ажлын хувьд газардуулга болон тоноглолын сууриудын ажил дууссан бөгөөд 110кВ цахилгаан дамжуулах агаарын шугамын анкер тулгууруудыг мөн суурилуулж дуусчээ. Батарей контейнер, эрчим хүчний хувиргуурын төхөөрөмж зэрэг үндсэн тоноглолуудыг суурин дээр нь байрлуулжээ.
Харин 110/10кВ-ын хүчдэлийн түшинтэй 31.5 МВА чадалтай үндсэн трансформатор, таван инвертер, 110кВ анхдагч хэлхээний тоноглолууд, хүчний кабелиуд болон тоноглолуудыг шууд суурин дээр нь байрлуулах бөгөөд кабель холболтын ажлууд үргэлжлэн хийгдэж байна.
"Мянгад" НЦС төслийн нийт гүйцэтгэл одоогоор 70 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард техникийн комисс ажиллуулан хүчдэлд залган, баруун бүсийн нэгдсэн сүлжээнд холбох зорилт тавин ажиллаж байна.