Систем идэвхтэй: 93 төрийн эх сурвалж хянаж байна💙 Ил тод мэдээг ДэмжихХаан банк · MN11 0005 0050 8529 3387 Хаан банк
MN11 0005 0050 8529 3387 Монголын дүрслэх урлагийн түүх (1911-1950) · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Соёл урлагийн газар 1911-1950 онуудын Монголын дүрслэх урлагийн түүхийг дурдсан мэдээлэл нийтэлжээ.
- Энэ үеийн урлаг Монгол Ардын Намын бодлого, ардын хувьсгалын сурталчилгаатай нягт холбоотой байсан гэдгийг онцолжээ.
- Зураач Б.Шаравыг шинэ үеийн дүрслэх урлагийн үндэслэгчдийн нэг хэмээн тэмдэглэсэн байна.
AI Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Эх сурвалж: Соёл урлагийн газар (culture.gov.mn)
- Хугацаа: 1911-1950 он
- 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам урлаг хөгжүүлэх бодлого баримталсан
- 1920 оны XI сараас 1921 оны IV сар хүртэл «Монголын үнэн» сонины анхны дугаарт нийт 7 зураг хэвлэгдсэн
- 1921 оны 7-р сарын 19-нд «Уриа» сонин хэвлэгдсэн
- «Уриа» сонины анхны дугаарт «Бүрээч» зураг нийтлэгдсэн
- 1924 онд Зураач Б.Шарав В.И.Лениний хөрөг зурсан
- Зураач Б.Шаравыг монголын дүрслэх урлагт шинэ уран зураг, зураасан зургийн эх суурийг тавьсан гэж үздэг
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Текстэд Монгол Ардын Намын бодлогыг урлагийн хөгжлийн гол хүчин зүйл хэмээн илэрхийлж, тухайн үеийн уран бүтээлийг намын зорилтот сурталчилгааны хэрэгсэл гэж тодорхойлсон нь тухайн үеийн идеологийн хандлагыг илэрхийлж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Эх сурвалж: Соёл урлагийн газар (culture.gov.mn)
- Хугацаа: 1911-1950 он
- 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам урлаг хөгжүүлэх бодлого баримталсан
- 1920 оны XI сараас 1921 оны IV сар хүртэл «Монголын үнэн» сонины анхны дугаарт нийт 7 зураг хэвлэгдсэн
- 1921 оны 7-р сарын 19-нд «Уриа» сонин хэвлэгдсэн
- «Уриа» сонины анхны дугаарт «Бүрээч» зураг нийтлэгдсэн
- 1924 онд Зураач Б.Шарав В.И.Лениний хөрөг зурсан
- Зураач Б.Шаравыг монголын дүрслэх урлагт шинэ уран зураг, зураасан зургийн эх суурийг тавьсан гэж үздэг
Холбогдох хүмүүс
Б.ШаравВ.И.Ленин
Байгууллагууд
Соёл урлагийн газарМонгол Ардын Нам«Монголын үнэн» сонин«Уриа» сонин
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих 1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам засгаас урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар үлэмжийн их анхаарал тавьж, ард түмний эрх ашигт нийцсэн агуулгатай, үндэсний хэлбэртэй урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагийн дэвшилт өвөөс бүтээлчээр суралцах зорилтыг тавьснаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм.
Тэр үед монголын уран бүтээлчид үндэсний урлагийн уламжлалыг хадгалан, дэлхий дахины урлагийн онцлогийг судалж, ялангуяа Зөвлөлтийн дүрслэх урлагаас суралцаж, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавьж зураач урчуудын өмнө шинэ нийгмийг цогцлон бүтээх чиглэлийг баримталж бай
Монгол оронд Европын уран зургийн арга Оросоор дамжин орж ирсэн бөгөөд монголын зураач, урчуудын өмнө хүн төрөлхтний хөгжлийнхөө түүхэнд хуримтлуулсан зураг дүрслэлийн ухааны арвин баялаг болох өрнөдийн зургийн аргыг сурч эзэмшиж МАН-аас гадаадын боловсронгуй байдлыг дагаж мөрдөн явах нь нэн зүйтэй гэж зөвшөөрөн тогтов.
1920 оны XI сараас 1921 оны IV сар хүртэл «Монголын үнэн» сонины анхны дугаарт хоёр, бусдад нь тус бүр нэг, нийтдээ долоон зураг хэвлэгдэж, ардын намын зорилго бодлогыг илэрхийлж, түүний хэтийн төлөв, үзэл санааг олон түмэнд хүргэж, улмаар сурталчлагч, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж байснаас үзэхэд орчин цагийн дүрслэх урлагийн ууган төрөл зүйл сонины зураг Монгол ардын намаас империализм хамжлагат ёсыг эсэргүүцсэн ардын хувьсгалд ид бэлтгэж байсан үеэс үүссэн байна.
1921 оны 7-р сарын 19 нд «Монголын үнэн» сонины шууд үргэлжлэл «Уриа» сонин хэвлэгдэж монголын ард түмний түүхэнд шинэ үе эхэлснийг зарлан тунхагласан «Бүрээч» зураг нийтлэгдсэн бөгөөд монгол зургийн уламжлал, бэлгэдэл, зүйрлэл зэргийг чадмаг ашиглажээ. Энэ зурагт бөөн үүлээр ард түмний хүсэл мөрөөдөл дэлгэрэхийг, дэлбээлсэн цэцгээр хүсэл мөрөөдөл жинхэнэ биеллээ олсныг үзүүлж байжээ.
1924 онд Зураач Б.Шарав В.И.Лениний хөрөг зурсан бөгөөд тэрээр монголын дүрслэх урлагт шинэ уран зураг, зураасан зургийн эх суурийг тавьсан манай шинэ үеийн дүрслэх урлагийг үндэслэгчийн нэг хэмээн зүй ёсоор үздэг билээ. Түүний уран бүтээлийг хөрөг, ном хэвлэлийн зураг гэж ангилан үзэж болно.
Тухайн үеийн монголын зураачдын бүтээлийг судалж байхад шинийн төлөө тэмүүлж, тэр зүг уриалан дуудаж, шинэ зүйлийг эзэмшиж, эзэмшихийн төлөө тэмцэж, хуучныг жигшин үзэж, шинэ үзэл санааг ойлгон ухаарч, баярлан баясаж байгаа романтик тэмүүлэл бүхий идэвхтэй уран сайхны дүр илэрч байсан нь зураачид амьдралын сайн сайхан, түүний гэрэлт ирээдүйн гайхамшгийг ойлгож тэр зүг тэмүүлж байсныг харуулна.
Нийгмийн хөгжил дэвшил дүрслэх урлагаас шинэ зам, агуулга хэлбэрийг шаардаж ардын нам, хувьсгал, цэрэг, эмэгтэйчүүд, залуучууд, үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын хувьсгал зэрэг нь уран бүтээлийн гол сэдэв болж байжээ.
Монгол Ардын цэрэг, тэдний сүр хүчийг илтгэн харуулсан олон бүтээл гарч харийн түрэмгийлэн эзлэгчид, дотоодын хар шар хамжлагат ёсны давхар дарлалд шаналан зовсон ард түмэнд эрх чөлөөг олгож сайн сайхан амьдралыг авч ирсэн хүмүүс бол тэр үеийн ардын журамт цэрэг гэж үзэж уг сэдвийг онцлон авч өргөн дэлгэр дүрсэлж байжээ.
Амьдралын өөрчлөлт, нийгмийн хөгжил дэвшил хичнээн түргэн байх тусам уран бүтээлийн сэдэв агуулга маш хурдан өөрчлөгдөн баяжиж уран бүтээлийн зорилго нийгэм, улс төрийн бодлоготой нягт холбоотой үүсэн тогтсон нь орчин үеийн дүрслэх урлагийн ололт, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл болж байв. Энэ үеийн уран бүтээлийн нэг нийтлэг зүйл бол амьдралын шинэ утга санаагаар баялаг, түүгээрээ бүтээлч үйлсэд уриалан дуудсан дайчин шинжтэй байсанд оршино. Тухайн үеийн дүрслэх урлаг ард түмний оюун санааны эрэлт шаардлагыг хангаж, хүсэл сонирхолд нь бүрэн нийцэж байлаа.
Монголын дүрслэх урлагийн зүтгэлтэн нар шинэ нийгмийн зорилтыг хэрэгжүүлж соён гэгээрүүлэх, орчин үеийн дүрслэх урлагийг буй болгон хөгжүүлэх ажлыг хослуулан авьяас билгээ дайчилж ардын хувьсгалын утга соёл ба түүний дүрслэх урлагийг бүтээхэд бие сэтгэлээ дайчилан ажиллаж байжээ.
Тэр үед ажиллаж байсан зураач, урчуудын нэг хэсэг нь уламжлалт дүрслэх урлаг, ардын урлал, дорно дахины урлагийн боловсролтой байлаа. Нөгөө хэсэг нь хувьсгалын жилүүдэд орчин үеийн дүрслэх урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж байсан уран бүтээлчид байжээ.
Бас нэгэн давуу тал нь Намын үзэл суртал нэвтрүүлэх явдалд клуб / улаан булан/ нь үлэмж тустай ба зүй нь олон түмнийг сурган гэгээрүүлэх хэргийг чухалчилж монголын төр засгийн бодлогыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байснаараа түүхэн ач холбогдолтой юм.
Монголын зураач, урчууд өрнө дахины урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж улмаар тосон будаг, гөлтгөнө материалаар уран бүтээлүүд хийж, бодит амьдралыг дүрслэхэд реалист барилыг эзэмших гэж мэрийн ажиллаж байлаа. Уран бүтээлчид эрлийг бодит байдалд нийцүүлэн, цаг үеэ тусган орчин цагийнхаа урлагийн зорилго чиглэлтэй хослуулан хийж байв. Аливаа улсын утга соёлын түүх тухайн ард түмний туулсан замналтай салшгүй уялдаатай байдагчлан, орчин үеийн дүрслэх урлаг нийт улс үндэсний утга соёлын нийтлэг хэв шинжийг ямар нэг хэмжээгээр шингээхийн сацуу өөрийн орны өвөрмөц амьдрал, байгаль, ахуй байдал, хэв заншил, хувьсал хөгжлийг соргог тусгасан байна.
Монгол улсын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийн түгээмэл шинж, үзэл санааны гол чиглэл, хөгжлийн зүй тогтлыг гаргах үүднээс урлагийн бүтээлүүдийг зураасан зураг, уран зураг, уран баримал, тайз чимэглэл, гоёл чимэглэлийн урлаг гэж ангилан тус тусад нь авч үзэхдээ хөгжлийн хувьд тухайн үедээ тэргүүлж байсан зураасан зургаар эхлэж байна. Тэр үед ухуулан сурталчлах зураасан зургийн төрөл зүйл хүн амын ихэнх бичиг үсэг мэдэхгүй байсан нөхцөлд тухайн үеийн улс төрийн амьдралын утга учир, нам засгийн бодлогыг ойлгомжтой, хүртээмжтэй сурталчлахад чухал үүрэгтэй байжээ.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй дэд бүтэц хөгжөөгүй монгол орны тухайн нөхцөлд зураасан зургийг олон хувиар хэвлэж хамгийн бөглүү зах хязгаарын нутагт хүртэл тарааж болох бүрэн боломжтой байлаа. Намаас зураач урчуудын зураасан зургийн бүтээлд нийт олон түмнийг хувьсгалын үзэл суртлаар хүмүүжүүлэхэд чиглэж, олноор байгуулсан клубүүдийг харьяат намын хороонд захируулж, үзэмжтэй болгохын тулд зураачдаар зураг хөргийг бэлтгэх хошууны хороодын дэргэд нэжгээд улаан буланг шинээр нээж байсан байна.
Зураасан зургийн урлагт суурь зураг, зурагт хуудас, хэвлэл, чимэглэлийн зураг зэрэг олон зүйл багтдаг бөгөөд эн түрүүнд сонины зураг эхлэн хөгжсөн байна. Сонины зураг уран сайхны чигмэглэлийн үүргээсээ гадна тодорхой үзэл санааг илэрхийлж улс төрийн агуулга, уран сайхны нэгдлийг буй болгон ардын намын дайчин үгийг олон түмэнд хүргэх үзэл суртлын хүчирхэг зэвсэг болж байжээ. Эдгээр зургуудыг хэн ч харсан ойлгомжтой байсан төдийгүй ард түмэн жинхэнэ хань нөхөр, дайснаа хэн болохыг танихад нөлөөлж байсанд улс төрийн ач холбогдол оршино.
Зураачид олон түмний анхаарлыг татахуйцаар сонирхолтой зохиомж, уран сайхны хэтрүүлэл, хошигнол оруулж зурж байв. Зарим зурагт тайлбар өгч, холбогдох этгээдийн нэр зааж зураг дээр бичиж тодосгох, хоёр гурван хэсэг болгон цуврал байдлаар зурах зэрэг аргыг хэрэглэж байжээ.
Монголын анхны хэвлэл «Монголын үнэн» сонины анхны дугаарыг нам төрийг үндэслэгч их жолоодогч Д.Сүхбаатарын санаачилга оролцоотойгоор коминтернийн нөхдийн тусламжтайгаар нийтэлж гаргасан байна. Энэ сонины эхний дугаарт «Эрх мэдлээ авч, эрдэм соёлоо мандуулъя» зураг нийтэлж түүнд хувьсгалын бүрээ үлээж байгаа морьтой хүнийг зурж олон түмнийг харийн түрэмгийлэн эзлэгчид, дотоодын хар шар хамжлагат ёсны давхар дарлалын эсрэг хүчээ нэгтгэн тэмцэж эрх чөлөөгөө олж аваад улмаар соёл боловсролоо мандуулах хувьсгалын үйлсэд уриалан дуудсан утга санааг илэрхийлжээ.
Мөн түүнчлэн хуучин дүрслэл, хэллэг уран сайхны хүрээнээс хальж бодит байдалд ойртсон байна. Тэр үед хамжлагат, лам нар Орос улсыг элдвээр муучилж ард түмний дунд худал цуурхал тарааж түүнд дургүйцүүлэх, холдуулах бодлого явуулж байсан нөхцөлд шууд дүрслэлийи аргаар монгол зөвлөлтийн ард түмний найрамдал нөхөрлөлийн эхлэл хэрхэн тавигдаж байсныг илэрхийлэхэд тохиромжтой биш байжээ. Тиймээс зураач, урчууд тухайн цаг үед тохирсон төлөөлөл, дүрслэлийн аргыг сонгон хэрэглэсэн нь уул найрамдал нөхөрлөлийн эхлэлийг илэрхийлэхэд төдийгүй төлөөлөл адилтгал, зүйрлэл зэргийг ашиглан бэлгэдэл, гүн утга санаа бодлоо илэрхийлж ирсэн нь ард олонд ойлгомжтой хэлбэрээр ном дэвтрийг орчуулан гаргах, үнийг хямд болгож ялангуяа бага хүүхэд ба ард түмнийг төөрөгдөлгүй болгож нам засгийн үнэнд итгэлтэй байлгах бодлогийг Төв Хорооноос удирдан чиглүүлэн ажиллаж байсан байна.
«Монголын үнэн» сонины эхний дугаарт «Монгол ардын нам», «Оросын эв хамтын нам» гэсэн хоёр тугийг эн зэрэгцүүлэн зурж хөрш зэргэлдээ октябрийн хувьсгалын өлгий Зөвлөлүүдийн орны ард түмэнтэй найрамдал нөхөрлөлтэй амьдралыг хүссэн монголын ард түмний хүсэл мөрөөдөл амьдралд хэрэгжиж буйг харуулжээ. Ялангуяа хоёр улсын тугийг эн зэрэгцүүлэн зурснаар уг найрамдал нөхөрлөл ард түмний эрх ашгийг хамгаалсан бие биеэ хүндэтгэсэн тэгш эрхийн үндсэн дээр буй болж байгаа шинэ утга агуулгатай болохыг үзүүлсэн байна. Улмаар уул санаа сэдвийн утга агуулга улам гүнзгийрч түүнийг даган уран дүрслэлийн арга хэллэг нь баяжин хөгжжээ.
Монгол Ардын Намын удирдлагаар партизан цэрэг Оросын эв хамт намын тусламж болгон явуулсан улаан цэргийн хамтаар хэцүү хүнд нөхцөлд байсан монгол орныг гадаадын түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлж буйг харуулж, эцэст нь Монгол орныг тусгаар тогтнуулж, жирийн, малчин ард түмэнд эрх чөлөө олгож хөл дээр нь босгон авч байгааг уран дүрслэлээр илэрхийлжээ.
Мөн олон нийтийн дунд суртал нэвтрүүлэх тухай монгол ард улсыг аж ахуй ба эрдэм соёл, ший жүжиг, зураг урлалыг чанарыг сайжруулж, улаан булан, улаан гэр мэтийг өргөжүүлэн хөгжүүлэх тогтоол гарсан байна.
Дүрслэх урлагийн бүтээлд мал амьтныг тодорхой зорилгын үүднээс дүрслэн зурдаг билээ. Тус улсын үндэсний соёл боловсролыг хөгжүүлэх явдалд намаас тодорхой чиг шугам гаргаж уламжлалт зураасан зургийн агуулгыг төдийгүй хэлбэрийг баяжуулж, урлаг уран сайхны олон арга барилаар, дүрслэн илэрхийлэх хэрэгслийг гүнзгийрүүлж эхэлсэн байна.
«Монголын үнэн» сонин ЗХУ-ын Эрхүү хотноо хэвлэгдэж байсан бөгөөд үүний ачаар монголын зураачид Зөвлөлтийн зураачдын бүтээлтэй танилцаж коминтерний нөхдийн тусламж дэмжлэг авч байсан нь зургийн урлаг шинэ утга агуулга, үзэл санаагаар хөгжихөд ач тусаа өгч зарим сонины зургуудыг чухам хэн зурсан болох нь тодорхой биш байна.
Монголоос сонинд ажиллаж байсан хүмүүсийн дунд зураг зурдаг нь С.Буяннэмэх байжээ. Түүний зурсан «Уран үгсийн чуулган» сэтгүүлийн хавтас болон «Шанз тоглож буй эмэгтэй», «Эртний баатар» зэрэг хэд хэдэн зураг мэдэгдэж байна. «Уран үгсийн чуулганы» хавтас ба «Монголын үнэн» сонинд нийтэлсэн зургуудаас монголын амьдрал, хүний төрх, хувцас, эдлэл хэрэглэл, хөдөлгөөн зэргийг үзүүлсэн байдал, үндэсний уламжлалт зургийн хүн, мал амьтны хэлбэр дүрсийг гаргаж ирсэн өвөрмөц арга ажиллагааг хэрэглэсэн зэргээс үзэхэд тус сонины нэг, хоёр, дөрөвт нийтэлсэн зургуудыг С.Буяннэмэх зуржээ.
Ардын хувьсгалаас хойш гарсан «Уриа», «Ардын эрх», «Үнэн» зэрэг тогтмол хэвлэлд олон зураг нийтлэгдэж байжээ. Тэдгээр хэвлэл шинэ цагийн дүрслэх урлагийг үүсгэн хөгжүүлэгч зураачдын өсөж хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Сонины зургуудаас зураасан зургийн сэдвийн цар хүрээ, уран бүтээлчдийн өсөлт, ур чадварын дээшлэлтийг мэдэж болохоор байна.
Тухайн үеийн бодит байдал, нийгмийн үзэгдлийг дүрслэх урлагийн уран сайхны хэлээр сурталчилж шинэ нийгмийн амьдралыг дүрслэх, шинэ хүний дүрийг бүтээхэд зураач урчууд, авьяас билгээрээ тодорсон залуу авьяастан нар мэдлэг, ур чадлаа зориулж ардын хувьсгалыг бахдан магтах, ухуулан сурталчлан ард түмэнтэй ойртуулах ба уран сайхны ажлын тухай Намын Төв Хорооноос гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг гол болгож байв.
«Монгол ардын нам» сэтгүүлийн хавтсанд ард түмэн намаа нягт хүрээлж байгааг харуулсан байдаг бол «Хувьсгалт залуучуудын эвлэл» сэтгүүлийн хавтсанд ирээдүйдээ итгэл төгс байгаа шинэ эрин үеийн залуусын цог золбоог үзүүлсэн байна. «Ардын цэрэг», «Хувьсгалт улаан цэргийн бодлого» зэрэг сэтгүүлд эх орны соргог манаа болсон шинэ хүнийг зуржээ.
Тухайн үед төрөл бүрийн номыг зурагтай хэвлэж байсан бөгөөд тэр зургууд нь үзэмж чимгийн үүрэг гүйцэтгэхээсээ илүү түүний утга санааг илэрхийлж, агуулгыг гүнзгийрүүлж байснаараа онцлог юм.
Монголын сэхээтнүүд эх хэлээрээ ЗХУ болон европын уран зохиолоос Аугаа их зохиолч А.Горькийн зөвлөсөнчлөн идэвхтэй зарчмыг баримталсан зохиол орчуулж байсан бөгөөд тэр зохиолын заримд монголын зураачид зураг зурж байжээ. Д.Дефогийн «Робинзон Крузо»гийн зураг чимэглэл энд онцгой байртай юм. Энэ бүхнээс үзэхэд сонин, сэтгүүл, ном нь орчин үеийн дүрслэх урлагийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж, урчуудыг хүмүүжүүлж, тэдний эгнээ өргөжиж, уран бүтээлийн үзэл суртал, ур чадвар дээшлэхэд ач холбогдлоо үзүүлжээ.
Үзүүлэн таниулахад зориулсан зурагт хуудас нь нам засгийн бодлогыг сурталчлахад дайчин зэвсэг болж энэ төрөл зүйлийн үүсэл хөгжлийн явц ихээхэн сонирхолтой юм. Улс төрийн ухуулах хуудас гаргахыг жанжин Д.Сүхбаатар анх санаачилж, намын анхны ухуулах хуудасны үгийг өөрөө бичиж байжээ.
Монгол ардын намаас ухуулах, уриалах хуудас бичүүлэх, хэвлүүлэх талаар онцгой анхаарч, Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид тус намын анхдугаар их хурлыг хуралдуулахаар Хиагт хотод бэлтгэл ажил явуулж байхдаа мөн ажлыг зохиож тэд 20 гаруй нэр төрлийн их, бага хэмжээний ухуулах хуудасны төрөл бүрийг хамгийн бага тоогоор 100-гаас доошгүй хувиар хэвлэж Монгол оронд тарааж байжээ.
Ардын хувьсгал мандсанаас хойш Монголын анхны зурагт хуудас 1923 онд Ленинград хотод хэвлэгдэж байсан байна. Энд өнгөрсөн нийгмийн бурангуй байдлыг ололт амжилттай жиших замаар шинэ нийгмийн хөгжил хөдөлгөөний зүй тогтлыг харуулжээ.
Монголын зураач урчууд европын уран зургийн арга барилд суралцаж эхэлсэн бөгөөд уран бүтээлүүдэд ертөнцийг мэдэрч тусгадаг бодьгал шинж, дүрслэлийн примитив хандлага, байгалиас хуулбарлан суралцах натуралист баримтлал зонхилж нам төрөөс театр, клубуудийн зэрэг уран сайхны байгуулагуудын ажиллагааг сайжруулах, уран сайхны боловсон хүчин бэлтгэх зорилгоор жүжиг, дуу бүжиг, хөгжим, зохиол найруулга, кино ба гар зургийн сургуулиудыг байгуулж улсаас аль болох зардлаар хангах уран сайхны талаар арга тогтоол гаргасан байна. Мөн соёл боловсролыг ухралтгүйгээр хөгжүүлж бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн устгаж, ард түмнийг гэгээрүүлэх бодлог барьж байлаа.
Тухайн үед Монголд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн К.И.Померанцев, Н.Н.Вельский, С.А.Бушнев нар зургийн дугуйланд багшлах, дагалдуулан сургах замаар Л.Гаваа, О.Санжжав, Л.Намхайцэрэн, Ү.Ядамсүрэн нарын зэрэг олон зураачдыг тосон будгийн арга ажиллагаанд сургаж байсан буюу багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд А.Соёлтой багшийн дугуйланд О.Цэвэгжав, Д.Чойдог нар суралцаж уран зургийн аргатай танилцжээ. Энэ үеэс тосон будгийн аргаар хийсэн анхны бүтээлүүд гарч эхэлсэн байна.
1940 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулж дүрслэх урлагийн төрлөөр уран бүтээлийн анхдугаар уралдааныг зарласан ба энэ уралдаанд тосон будгаар зурсан уран бүтээлийн ажлууд тавигдав.