Монголбанкны төлөөлөл Олон Улсын Валютын Сан-Дэлхийн Банкны намрын уулзалтад оролцлоо
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Бангкок хотноо ОУВС болон Дэлхийн Банкны жилийн уулзалтад оролцов.
- Уулзалтаар хиймэл оюун ухаан, геополитикийн эрсдэл болон уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцжээ.
- Монголбанкны төлөөлөл макро эдийн засаг, мөнгөний бодлого болон санхүүгийн тогтвортой байдлын талаар түнш байгууллагуудтай санал солилцов.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-12-17
- Байршил: Тайланд улс, Бангкок хот
- Зохион байгуулагч: Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн Банк
- Оролцогчид: Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон бүрэлдэхүүн
- Уулзсан хүмүүс: Кенжи Окамура (ОУВС), Силвана Тенрейро (ОУВС), Розанна Коста (Чилийн Төв банк), Карлос Жарамильо (Дэлхийн Банк), Сарвеш Сури (ОУВС)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-12-17
- Байршил: Тайланд улс, Бангкок хот
- Зохион байгуулагч: Олон Улсын Валютын Сан (ОУВС), Дэлхийн Банк
- Оролцогчид: Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт болон бүрэлдэхүүн
- Уулзсан хүмүүс: Кенжи Окамура (ОУВС), Силвана Тенрейро (ОУВС), Розанна Коста (Чилийн Төв банк), Карлос Жарамильо (Дэлхийн Банк), Сарвеш Сури (ОУВС)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 12-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт бүрэлдэхүүний хамт 2026 оны 10 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо “Тайланд улсын шинэ зорилт: Иргэдээ чадавхжуулж, сорилтыг давах чадварыг бэхжүүлэх” уриан дор зохион байгуулагдсан Олон Улсын Валютын Сан (ОУВС) - Дэлхийн Банкны жилийн уулзалтад оролцов.
ОУВС, Дэлхийн Банкны 2026 оны Жилийн xурал
Энэ удаагийн уулзалтаар дэлхийн улс орнууд хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан дэвшилтэт технологийн өөрчлөлтөд дасан зохицох зорилгоор тус салбарт хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэн нь ойрх дорнодын хурцадмал байдлаас үүдэлтэй дэлхийн худалдааны хүндрэл, нийлүүлэлтийн сүлжээний доголдол, тодорхой бус байдалтай холбоотой сөрөг үр дагаврыг саармагжуулж, бизнесийн мөчлөг идэвхэжсэнээр эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хүлээлтээс давсан талаар мэдээлэв.
Гэсэн хэдий ч цаашид технологийн өөрчлөлт, геополитикийн хурцадмал байдал тодорхойгүй хугацаанд үргэлжлэх тохиолдолд улс орнуудын эрчим хүчний доголдол үүсэх, эдийн засгийн нөөц бололцоо шавхагдаж, засгийн газрын үнэт цаасны үнэлгээ огцом унах, хиймэл оюун ухаанд суурилсан хөрөнгө оруулалтын өгөөж буурах, кибер халдлагаас үүдэлтэй хохирол нэмэгдэх зэрэг голлох эрсдэлүүд дунд, урт хугацаанд үүсэхээр байна. Иймд улс орнуудын зүгээс бодлогын арга хэрэгсэл, шийдвэрүүдээ эдгээр өөрчлөлтөд үр нөлөөтэй байдлаар уялдуулж, шаардлагатай арга хэмжээг тухай бүр уян хатан байдлаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй байгааг онцолсон юм.
Түүнчлэн тус уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох, хүн амын насжилтаас үүсэх эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэх бодлогын асуудлуудыг хэлэлцлээ.
Монголбанкны төлөөлөл тус уулзалтын хүрээнд макро-эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдлын чиглэлээр олон улсын түнш байгууллагуудтай бодлогын түвшинд санал солилцож, санхүүгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, тогтвортой санхүүжилтийн чиглэлээрх шинэ боломжуудыг судлах хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд талаар ярилцав.