Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар газар, хэлтсийн захирлуудын хамтаар БНХАУ-ын Ардын Банкны Өвөр…
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Монголбанкны удирдлагууд БНХАУ-ын Ардын Банкны Өвөр Монголын салбарын төлөөлөгчидтэй уулзаж санхүүгийн хамтын ажиллагааны талаар санал солилцов.
- - Хоёр улсын Төв банкны үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийг 2026 онд дахин сунгаж, юанийн нөөц болон хөрөнгө оруулалтын талаар ярилцжээ.
- - Түүнчлэн хил дамнасан төлбөр тооцоо, Үндэсний ₮ картыг БНХАУ-д ашиглах боломж болон мөнгө угаахтай тэмцэх хамтын ажиллагааг хэлэлцсэн байна.
Баримт (Facts)
- Монголбанк, Хятадын Ардын Банк хоорондын Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг 2026 онд дахин сунгасан
- Сүүлийн гурван жилд Монголбанкны юанийн багц 70 орчим хувиар өссөн
- 2026 оны III улирлын эцсийн байдлаар юанийн багц мөнгөжсөн алтнаас бусад нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлсэн
- Монголбанк 2026 оны тавдугаар сараас БНХАУ-ын банк хоорондын бондын зах зээлд нэвтэрч, Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулж эхэлсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Монголбанк, Хятадын Ардын Банк хоорондын Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг 2026 онд дахин сунгасан
- Сүүлийн гурван жилд Монголбанкны юанийн багц 70 орчим хувиар өссөн
- 2026 оны III улирлын эцсийн байдлаар юанийн багц мөнгөжсөн алтнаас бусад нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлсэн
- Монголбанк 2026 оны тавдугаар сараас БНХАУ-ын банк хоорондын бондын зах зээлд нэвтэрч, Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулж эхэлсэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар газар, хэлтсийн захирлуудын хамтаар БНХАУ-ын Ардын Банкны Өвөр Монголын Өөртөө Засах Орны салбарын ерөнхийлөгч Лю Вэй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд макро эдийн засгийн нөхцөл байдал, хил дамнасан төлбөр тооцооноос эхлээд санхүүгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийн талаар санал солилцож, Төв банкны дижитал мөнгөнд суурилсан хил дамнасан төлбөр тооцооны mBridge төсөл, Үндэсний ₮ картыг БНХАУ-д ашиглах боломж, Монголын хоёр банк CIPS системд нэгдсэн туршлага болон бусад банкийг тус системд шууд оролцогчоор хамруулах боломжийг хэлэлцлээ.
Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд 2011 онд байгуулсан Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн ерөнхий гэрээг 2026 онд дахин сунгасан. Талууд уг хэлцлийг хоёр улсын гадаад худалдааг дэмжих үндсэн зорилгод нийцүүлэн, харилцан үр ашигтай ашиглах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Сүүлийн гурван жилд Монголбанкны юанийн багц 70 орчим хувиар өсөж, 2026 оны III улирлын эцсийн байдлаар мөнгөжсөн алтнаас бусад нөөцийн 10 орчим хувийг бүрдүүлжээ. Монголбанк 2026 оны тавдугаар сараас БНХАУ-ын банк хоорондын бондын зах зээлд нэвтэрч, Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулж эхэлсэн бөгөөд юанийн хөрөнгө оруулалтын хэрэгслийг цаашид төрөлжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, төлбөр тооцоотой холбоотой эрсдэл болон албан бус мөнгөн шилжүүлгийн сүлжээнд тавих хяналт, зохицуулалтын талаар мэдээлэл, туршлага солилцох боломжийг ч хэлэлцэв.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр улсын Төв банкны харилцан ойлголцлыг бэхжүүлж, тохиролцсон чиглэлүүдийн хүрээнд хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгон хөгжүүлэхээ илэрхийллээ.