Монголбанкны хяналтын зөвлөл стратеги, аудит тухай хуралдаа
Эх гарчигМонголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- - Монголбанкны Хяналтын зөвлөл 2026 оны 9-р сарын 29-нд ээлжит хуралдаж, хуулийн хэрэгжилт, стратеги, аудиттай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
- - 2026–2030 оны дунд хугацааны стратеги, дотоод хяналт шалгалтын эхний хагас жилийн тайланг үзлээ.
- - Жилийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх байгууллагыг сонгох ажлын явцыг шалгарууллаа.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Хурал болсон огноо: 2026 оны 9-р сарын 29
- Хэлэлцсэн асуудлууд: Монголбанкны тухай хуулийн хэрэгжилт, 2026–2030 оны дунд хугацааны стратеги, дотоод хяналт шалгалтын 2026 оны эхний хагас жилийн тайлан, хөндлөнгийн аудит байгууллага сонгох явц
- Тогтоол: холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Мэдээ албан ёсны хуралдааны товч тайлан байж, магтаал, амлалт, нууцлалгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 1-нд нийтлэгдсэн
Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр боллоо. Хурлаар Монгол Улсын Их Хурлаас баталсан Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журамд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд хууль, эрх зүйн орчны хэрэгжилт, Монголбанкны дунд хугацааны стратеги, дотоод хяналт шалгалт болон хөндлөнгийн аудиттай холбоотой асуудлуудыг хэлэлцэв.
Хяналтын зөвлөлийн гишүүд Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн хэрэгжилт, үр дагаварт хийж буй үнэлгээнд тусгах санал, анхаарах асуудал болон холбогдох зохицуулалтын хэрэгжилт, үр нөлөөний талаар санал солилцлоо. Мөн Монголбанкны 2026–2030 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөө, түүний тэргүүлэх чиглэл, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээтэй танилцаж, стратегийн хэрэгжилтэд анхаарах асуудлуудыг ярилцлаа. Үүний зэрэгцээ дотоод хяналт шалгалтын 2026 оны эхний хагас жилийн тайланг хэлэлцэж, тайлант хугацаанд хэрэгжүүлсэн ажил, хяналт шалгалтын үр дүн болон цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.
Түүнчлэн Монголбанкны жилийн санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийх байгууллагыг сонгон шалгаруулах ажлын явцтай танилцаж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд холбогдох асуудлуудыг хэлэлцэв. Хурлын төгсгөлд Хяналтын зөвлөлийн дотоод үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг хэлэлцэж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тогтлоо.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.