МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Монголбанк болон Германы Холбооны Банк хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
- Энэхүү баримт бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Бундесбанкны Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зуржээ.
- Талууд мөнгөний бодлого, банкны хяналт шалгалт, төлбөрийн систем болон цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах юм.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан
- Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт гарын үсэг зурсан
- Бундесбанкны Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер гарын үсэг зурсан
- Хамтын ажиллагааны түүх 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 30 гаруй жил үргэлжилсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-21
- Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан
- Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт гарын үсэг зурсан
- Бундесбанкны Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер гарын үсэг зурсан
- Хамтын ажиллагааны түүх 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 30 гаруй жил үргэлжилсэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ХБНГУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монголбанк болон Германы Холбооны Банк (Deutsche Bundesbank) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Энэхүү баримт бичигт Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт, Бундесбанкыг төлөөлж Удирдах зөвлөлийн гишүүн ноён Лутц Линенкэмпер нар гарын үсэг зурав.
Монголбанк болон Бундесбанк нь 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 30 гаруй жилийн турш үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн түүхтэй. Энэхүү санамж бичгийг байгуулснаар хоёр орны төв банкуудын уламжлалт харилцааг шинэ шатанд гаргаж, институцийн түншлэлийг улам бүр өргөжин бэхжих суурь тавигдаж байна.
Санамж бичгийн хүрээнд талууд мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, банкны хяналт шалгалт, төлбөрийн системийн дэд бүтэц, бэлэн мөнгөний удирдлага болон цахим шилжилтийн чиглэлээр хамтран ажиллана. Түүнчлэн төв банкны мэргэжилтнүүдийн ур чадварыг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан сургалт, хөтөлбөрүүдийг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах юм.
Төрийн айлчлалын үеэр банк, санхүүгийн салбарт байгуулсан энэхүү стратегийн ач холбогдол бүхий баримт бичиг нь хоёр орны эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад салбар дахь хамтын ажиллагааны өсөлтөд чухал түлхэц болно гэдгийг талууд уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.
Монголбанкны зүгээс олон улсын төв банкуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төлбөрийн системийн шинэчлэлийг эрчимжүүлэх, олон улсын тэргүүн туршлагыг үндэсний санхүүгийн тогтолцоонд нэвтрүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.