МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ШХАБ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭРГҮҮН НАРЫН ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Тажикистан Улсын Душанбе хотноо болсон ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцов.
- Тэрбээр тус байгууллагын гишүүн болон оролцогч орнуудтай худалдаа, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлээр харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
- Мөн хуралдааны үеэр ОХУ, БНХАУ болон бусад орны Засгийн газрын тэргүүн нартай хоёр талын уулзалт хийсэн байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 19-20
- Байршил: Бүгд Найрамдах Тажикистан Улс, Душанбе хот
- Арга хэмжээ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээний Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан
- Оролцогч: Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Хэрэгжүүлж буй төслүүд: Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Транзит Монгол хөтөлбөр, авто зам, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026 оны 10 дугаар сарын 19-20
- Байршил: Бүгд Найрамдах Тажикистан Улс, Душанбе хот
- Арга хэмжээ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээний Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан
- Оролцогч: Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр
- Хэрэгжүүлж буй төслүүд: Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Транзит Монгол хөтөлбөр, авто зам, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Тажикистан Улсын Душанбе хотноо боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр тус хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн, ажиглагч улсын хувиар оролцож, үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд ШХАБ болон түүний оролцогч орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэж байгааг онцлон тэмдэглэв.
Тэргүүн Шадар сайд Монгол Улс ШХАБ-ын оролцогч орнуудтай худалдаа, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэржилт, тээвэр, логистик, боомтын дэд бүтэц, байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, мэдээллийн технологи болон хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийлэв. Түүнчлэн далайд гарцгүй орнуудын хувьд худалдаа, ачаа тээвэр, дамжин өнгөрөх тээврийн нөхцөлийг хөнгөвчлөх, тулгарч буй нийтлэг сорилтыг хамтран шийдвэрлэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.
Үүний зэрэгцээ Монгол Улс энэ онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн 25 дугаар Сайд нарын бага хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаж, эдгээр арга хэмжээнд ШХАБ-ын гишүүн болон оролцогч орнууд өндөр түвшинд, идэвхтэй оролцож, дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Мөн ОХУ, БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, “Транзит Монгол” хөтөлбөр, гурван улсыг холбосон авто зам, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой зэрэг томоохон төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө Монгол Улс идэвхтэй ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн газар зүйн байршлын давуу талдаа тулгуурлан Ази, Европыг холбосон худалдаа, тээвэр, логистикийн зангилаа болох зорилгын хүрээнд дэд бүтэц, эрчим хүч, боомт, тээвэр, логистикийн томоохон төслүүдийг ШХАБ-ын оролцогч орнуудтай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.