Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Германы Саксони муж улсад төрийн айлчлал хийж байна.
- Уулзалтаар 1926 оноос эхэлсэн түүхэн холбоо, Стратегийн түншлэлийг муж улсын түвшинд баяжуулах асуудлыг хэлэлцэв.
- Одоогоор 700 гаруй монгол оюутан Германд суралцаж, “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 126 оюутан Дрездений Техникийн их сургуульд байгааг тодорууллаа.
Баримт (Facts)
- 2026-10-22 огноотой мэдээ
- 1926 онд Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй монгол залуу Герман руу эрдэм сурахад явсан
- Одоогоор 700 гаруй монгол оюутан Германд суралцаж байна
- “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 126 оюутан Дрездений Техникийн их сургуульд суралцаж байна
- 2023 оны 11 дүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны яамнууд хоорондоо Хамтарсан тунхаглал байгуулсан
- 2024 оны 07 дугаар сараас Саксони муж улсын Боловсрол, шинжлэх ухааны төлөөлөгчийн газар Улаанбаатарт үйл ажиллаж эхэлсэн
- Саксони муж улс 4 сая хүн амтай
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026-10-22 огноотой мэдээ
- 1926 онд Д.Нацагдорж тэргүүтэй 30 гаруй монгол залуу Герман руу эрдэм сурахад явсан
- Одоогоор 700 гаруй монгол оюутан Германд суралцаж байна
- “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 126 оюутан Дрездений Техникийн их сургуульд суралцаж байна
- 2023 оны 11 дүгээр сард Боловсрол, шинжлэх ухааны яамнууд хоорондоо Хамтарсан тунхаглал байгуулсан
- 2024 оны 07 дугаар сараас Саксони муж улсын Боловсрол, шинжлэх ухааны төлөөлөгчийн газар Улаанбаатарт үйл ажиллаж эхэлсэн
- Саксони муж улс 4 сая хүн амтай
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Саксони муж улсад айлчилж байна.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Лайпциг хотод хүрэлцэн ирэхэд Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Андреас Хандшү, Лайпциг хотын Тэргүүн орлогч дарга Торстен Бонев тэргүүтэй төлөөлөгчид угтан авлаа.Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсын Хүндэт зочны дэвтэр болон Лайпциг хотын Алтан номд дурсгалын үг бичиж, гарын үсэг зурлаа.Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Андреас Хандшү бараалхлаа.Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Ерөнхийлөгчийн урилгаар хийж буй төрийн айлчлалын хөтөлбөрт Саксони муж улсад онцгойлон айлчилж байгаа нь Монгол, Саксони муж улс нэгэн зууны түүхэн уламжлалтай болохыг дурдав.Тухайлбал, 1926 онд манай их зохиолч Дашдоржийн Нацагдорж тэргүүтэй анхны 30 гаруй монгол залуу эрдэм сурахаар Герман Улсыг зорьж, манай шинэ үеийн сэхээтнүүд болон бэлтгэгдэж, орчин цагийн Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.Уулзалтаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, муж улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга А.Хандшү нар Монгол, Германы Стратегийн түншлэлийн харилцааг Холбооны түвшинд төдийгүй, муж улсуудтай хөгжүүлж буй бодит хамтын ажиллагаагаар баяжуулах нь чухал гэдгийг тэмдэглэв.Хоёр талын энэхүү түүхэн уламжлал өнөөг хүртэл үргэлжилж, эдүгээ 700 гаруй оюутан Германд суралцаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 126 оюутан Дрездений Техникийн их сургуульд суралцаж байна.Мөн “Монгол ба монголын дараах үеийн Еврази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Хумбольдтын их сургуульд, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд тус тус зохион байгуулж байгааг сайшаан тэмдэглэв.Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Саксони муж улсын Шинжлэх ухаан, соёл, аялал жуулчлалын яам хооронд 2023 оны 11 дүгээр сард Дээд боловсролын салбарын хамтын ажиллагааны тухай Хамтарсан тунхаглалыг байгуулсан бөгөөд тус муж улсын Боловсрол, шинжлэх ухааны төлөөлөгчийн газар 2024 оны 07 дугаар сараас Улаанбаатарт үйл ажиллагаагаа явуулж байна.Саксони муж улс нь 4 сая хүн амтай, микроэлектроник, хагас дамжуулагч, мэдээллийн технологи, автомашин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ онцлог бөгөөд Дрезден, Лайпциг хотод их, дээд сургууль, судалгааны байгууллага төвлөрдөг.