МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН БАНКТАЙ ДИЖИТАЛ ХӨГЖИЛ, ХИЙМЭЛ ОЮУНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж дижитал хөгжил, хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллахаар ярилцлаа.
- - Уулзалтаар “Ухаалаг Засаг II” төслийн хэрэгжилт болон дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.
- - Талууд дижитал шилжилтийн үр өгөөжийг иргэд, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагуудад хүртээмжтэй хүргэхээр санал нэгдсэн байна.
Баримт (Facts)
- Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Огноо: 2026-09-23
- Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга: Виктория Делмон
- Ухаалаг Засаг II төслийн ажлын хэсгийн ахлагч: Женнифер Гүй
- Хэрэгжиж буй төсөл: “Ухаалаг Засаг II” төсөл
- Засгийн газрын бодлого: “Цахимаар нэн тэргүүнд” бодлого
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Эх сурвалж: Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Огноо: 2026-09-23
- Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга: Виктория Делмон
- Ухаалаг Засаг II төслийн ажлын хэсгийн ахлагч: Женнифер Гүй
- Хэрэгжиж буй төсөл: “Ухаалаг Засаг II” төсөл
- Засгийн газрын бодлого: “Цахимаар нэн тэргүүнд” бодлого
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан нэгжийн дарга Виктория Делмон, “Ухаалаг Засаг II” төслийн ажлын хэсгийн ахлагч Женнифер Гүй болон ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан, Ухаалаг Засаг II төслийн хэрэгжилт болон дижитал эдийн засаг, хиймэл оюуны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Ухаалаг Засаг II” төсөл нь төрийн цахим үйлчилгээг бэхжүүлэх, цахим засаглалын чадавхыг нэмэгдүүлэх, дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэлж Засгийн газрын “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын хэрэгжилтэд хувь нэмэр оруулж байна.
Монгол Улсын дижитал эдийн засгийн хөгжлийг урт хугацаанд дэмжих стратегийн төлөвлөлт, бодлогын шинэчлэл, дата төв болон тооцоолох дэд бүтэц, хиймэл оюун, өгөгдлийн засаглал, төрийн цахим үйлчилгээ болон хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэн ажиллах боломжийг хэлэлцлээ.
Цаашид дижитал шилжилтийн үр өгөөжийг иргэд, бизнес эрхлэгчид болон төрийн байгууллагуудад хүртээмжтэй хүргэх чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр санал нэгдэв.