МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Монгол Улс Казахстан дахь AI & Digital Bridge 2026 форумд оролцож, технологийн хамтын ажиллагааг хэлэлцлээ.
- Хоёр улс хиймэл оюун, сансрын технологи болон стартап экосистемийг хөгжүүлэхээр санал солилцов.
- Монгол, Төв Ази, Европыг холбосон дижитал коридор буюу интернэт сүлжээний шинэ гарцыг судлахаар тохиролцлоо.
Баримт (Facts)
- AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форум
- Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
- NVIDIA-ийн дэд ерөнхийлөгч Рев Лебаредян
- General Atlantic-ийн ТУЗ-ийн дарга Билл Форд
- E-Space-ийн үүсгэн байгуулагч Грег Уайлер
- 01.AI болон Sinovation Ventures-ийн Кай-Фу Ли
- Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиев
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Astana Hub
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форум
- Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев
- NVIDIA-ийн дэд ерөнхийлөгч Рев Лебаредян
- General Atlantic-ийн ТУЗ-ийн дарга Билл Форд
- E-Space-ийн үүсгэн байгуулагч Грег Уайлер
- 01.AI болон Sinovation Ventures-ийн Кай-Фу Ли
- Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиев
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
- Astana Hub
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 6-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиевын урилгаар “Kazakhstan is the Eurasian AI Hub” уриан дор болсон AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форумд оролцлоо.
Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нээж, NVIDIA-ийн дэд ерөнхийлөгч Рев Лебаредян, General Atlantic-ийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Билл Форд, E-Space-ийн үүсгэн байгуулагч Грег Уайлер, 01.AI болон Sinovation Ventures-ийн Кай-Фу Ли нар форумд оролцож, хиймэл оюуны дэд бүтэц, дата төв, GovTech, кибер аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, технологийн хүний нөөцийн асуудлаар үзэл бодлоо хуваалцав.
Мөн Хиймэл оюун, цахим хөгжлийн яамны төлөөлөлтэй уулзан хоёр улсын хамтын ажиллагааг хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ, сансрын технологи, стартап экосистем болон дижитал холболтын чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Түүнчлэн хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах эрх зүйн зохицуулалт, насны хязгаарлалтын технологийн шийдэл, хамтарсан хиймэл дагуулын төсөл болон Astana Hub, Монголын стартап экосистемийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Хоёр улсын дижитал холболтыг өргөжүүлэх хүрээнд Казахстан болон Төв Азиар дамжин Европт хүрэх олон улсын сүлжээний шинэ гарц бий болгох боломжийг холбогдох байгууллагуудын түвшинд судлахаар тохиролцов. Энэ нь Монгол Улсад олон улсын интернэт сүлжээний найдвартай байдлыг нэмэгдүүлж, Монгол, Төв Ази, Европыг холбосон дижитал коридор хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.