“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Монгол тэмээний болон Морин хуурын өдөр тогтоох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
- Жил бүрийн 1-р сарын 24-нийг Тэмээний, 6-р сарын 7-ныг Морин хуурын өдөр болгохыг санал болгожээ.
- Энэхүү шийдвэрээр үндэсний соёлын өвийг хамгаалах, алдаршуулах зорилготой.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-14
- Хуулийн нэр: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль
- Санал болгож буй өдрүүд: 01-р сарын 24 (Монгол тэмээний өдөр), 06-р сарын 07 (Морин хуурын өдөр)
- Байгууллага: Монгол Улсын Их Хурал
- Төсөл санаачлагчид: Н.Батсүмбэрэл, У.Отгонбаяр, Р.Батболд
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Соёлын өвийг хамгаалах, стратегийн ач холбогдолтой гэх мэт төсөл санаачлагчдын субъектив үнэлгээ, тайлбар багтсан байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-14
- Хуулийн нэр: Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль
- Санал болгож буй өдрүүд: 01-р сарын 24 (Монгол тэмээний өдөр), 06-р сарын 07 (Морин хуурын өдөр)
- Байгууллага: Монгол Улсын Их Хурал
- Төсөл санаачлагчид: Н.Батсүмбэрэл, У.Отгонбаяр, Р.Батболд
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Ринчиндорж Батболд, Нацагдорж Батсүмбэрэл, Сандаг Бямбацогт, Ухнаа Отгонбаяр
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, У.Отгонбаяр, Р.Батболд нараас Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Монгол Улс нь биет болон биет бус соёлын өвөөр баялаг улс бөгөөд тэмээ, морин хуур нь монголчуудын ахуй, сэтгэлгээ, гоо зүй, байгальтай зохицон амьдрах үзэл санааг илэрхийлсэн онцгой бэлгэдэл гэдгийг дурдаад энэ хүрээнд хуулийн төслийг боловсруулсан гэлээ.
Морин хуур нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний хөгжмийн зэмсэг” хэмээн албан ёсоор баталгаажсан бол тэмээ нь говь, цөлийн бүсийн экосистемд дасан зохицсон, уламжлалт мал аж ахуйн тулгуур, нүүдлийн соёлын чухал илэрхийлэл хэвээр байна. Эдгээр соёлын өвийг улс орон даяар жил бүр тогтмол онцлон тэмдэглэх, олон нийтэд таниулах, улмаар хотжилт, даяаршлын энэ цаг үед хойч үедээ өвлүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байгаа аж.
Иймд жил бүрийн 01 дүгээр сарын 24-ний өдрийг “Монгол тэмээний өдөр”, жил бүрийн 06 дугаар сарын 07-ны өдрийг “Морин хуурын өдөр” болгох зохицуулалтыг төсөлд тусган, улмаар нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн ангилалд хамруулах замаар соёлын өвийг хамгаалах, алдаршуулах төрийн бодлогын хэрэгжилтийг бэхжүүлэх зорилгыг агуулсан байна.
Төсөл батлагдсанаар Монгол Улсын соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогыг бэхжүүлэх, үндэсний үнэт зүйлсийг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрх зүйн баталгааг хангах стратегийн ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.