МОНГОЛ, МЕКСИКИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМД ХООРОНДЫН УЛС ТӨРИЙН ХОЁРДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол, Мексикийн гадаад харилцааны яамнуудын хоёрдугаар улс төрийн зөвлөлдөх уулзалт Мехико хотноо боллоо.
- Талууд дипломат харилцааны 50 жилийн ойг тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцов.
- Дараагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон байна.
Баримт (Facts)
- Уулзалт 2026 оны 10 дугаар сарын 19-нд Мехико хотноо болсон
- Монголын талаас Г.Баттулга, Мексикийн талаас Фернандо Гонзалес Сайфе тэргүүлсэн
- 2025 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тэмдэглэгдсэн
- 2026 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан
- Дараагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон
- 2026 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” болсон
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Уулзалт 2026 оны 10 дугаар сарын 19-нд Мехико хотноо болсон
- Монголын талаас Г.Баттулга, Мексикийн талаас Фернандо Гонзалес Сайфе тэргүүлсэн
- 2025 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тэмдэглэгдсэн
- 2026 онд Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан
- Дараагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон
- 2026 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт” болсон
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Мексикийн Нэгдсэн Улсын Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн хоёрдугаар зөвлөлдөх уулзалт 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Мехико хотноо зохион байгуулагдав. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирал Г.Баттулга, мексикийн талаас Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн газрын ерөнхий захирал Фернандо Гонзалес Сайфе нар тус тус тэргүүлэв. Уулзалтад Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Элчин сайд Ө.Батбаяр болон хоёр талын албаны бусад төлөөлөгч оролцов.Талууд улс төрийн зөвлөлдөх уулзалтыг анх удаа биечилсэн хэлбэрээр зохион байгуулж буйг онцолж, хоёр улсын улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг харилцан тэмдэглэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Мексикийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, 2025 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг талууд хамтран өргөнөөр тэмдэглэснийг өндрөөр үнэлж, ойн хүрээнд худалдаа, бизнесийн байгууллагуудын хэлхээ холбоо өргөжиж, хоёр улсын парламент хоорондын харилцаа идэвхжиж, мөн соёл, олон нийтийн дипломат ажиллагааны чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулсныг тэмдэглэв.Мөн үеэр хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим шилжилт, археологи зэрэг харилцан сонирхсон салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцохын сацуу холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцааг дэмжих, хамтын ажиллагааны шинэ хэлбэр, боломжуудыг эрэлхийлэхийн ач холбогдлыг онцолж, санал солилцов. Түүнчлэн 2026 онд талуудын байгуулсан Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангах хүрээнд хүний нөөцийг бэхжүүлэх, ялангуяа испани хэлний чиглэлийн сургалт, солилцоо болон тэтгэлэгтхөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжуудын талаар ярилцаж, боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа, иргэд хоорондын хэлхээ холбоог цаашид өргөжүүлэх сонирхлоо харилцан илэрхийлэв.Олон талт хамтын ажиллагааны хүрээнд талууд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх, Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форум (ФЕАЛАК) зэрэг бүс нутаг хоорондын хамтын ажиллагааны механизмын хүрээнд ойр хамтран ажиллахын чухлыг онцолж, санал солилцов.Уулзалтын төгсгөлд талууд хэлэлцсэн асуудал, дэвшүүлсэн санал, санаачилгуудын мөрөөр холбогдох байгууллагуудын түвшинд хамтын ажиллагааг үргэлжлүүлж, бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллахын төлөө байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ дараагийн зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцов.2026 оны 10 дугаар сард Улаанбаатар хотноо болсон “Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт”-д оролцсон Мексикийн Нэгдсэн Улсын Сенатын танхимын гишүүн Вирхиниа Маганиа зөвлөлдөх уулзалтад оролцсон монголын талын төлөөлөгчдийг мөн үеэр хүлээн авч уулзаж, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүдийн манлайлал, цаг уурын өөрчлөлт болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар ярилцахын зэрэгцээ цаашид хоёр талын хамтын ажиллагаанд бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.