Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Германд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын гадаад харилцааны сайд нар Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа.
- Энэ тунхаглалаар боловсрол, батлан хамгаалах, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон.
- Мөн Франкфурт хотноо Монголын Ерөнхий консулын газар нээх, жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх зэрэг шинэ санаачилгыг зарлалаа.
Баримт (Facts)
- 2026-10-20 огнооны мэдээ
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч
- Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
- Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг
- Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр боллоо
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026-10-20 огнооны мэдээ
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг
- ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч
- Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль
- Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг
- Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр боллоо
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хоорондын Хамтарсан тунхаглал” байгуулав.Тунхаглалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Бернхард Котч нар гарын үсэг зурав.Хамтарсан тунхаглалаар хоёр улсын стратегийн түншлэлийг цаашид өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойллоо.Талууд хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжиж буй “Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих, анх удаа зохион байгуулж буй “Монгол-Германы шинжлэх ухааны өдөрлөг” зэрэг санаачилгад тулгуурлан эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, монгол оюутнуудын тэтгэлэгт хөтөлбөрийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.Түүнчлэн мэргэжлийн боловсролын чиглэлээр Германы тэргүүн туршлагыг нэвтрүүлж, Монгол Улсад хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцлоо.Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон уулын явган цэргийн чиглэлээр төрөлжсөн сургалтууд зохион байгуулахаар тохиролцов.Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, ногоон эдийн засгийн шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахад тэргүүлэх ач холбогдол өгөхөөр боллоо.Түүнчлэн хоёр улсын иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр байгуулах боломжийг судалж, энэ чиглэлээр яриа хэлэлцээг эхлүүлэх, Франкфурт ам Майн хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар нээхээр болсныг зарлалаа.