МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:“Эрхэм хүндэт генералууд аа!
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад цэргийн дээд цол генерал хүртээжээ.
- Ерөнхийлөгч төрийн тусгай албадыг улстөржилтөөс ангид байж, ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байхыг санууллаа.
- Мөн албан хаагчдын гэр бүл, үр хүүхдүүдэд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар халуун баяр хүргэв.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-22
- Тагнуулын ерөнхий газар (sspa.gov.mn)
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол олгох зарлиг гаргасан
- Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон олгож ирсэн
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төрийн тэргүүний ёслолын арга хэмжээний үеэр хэлсэн үг бөгөөд илэрхий пи-ар шинж чанартай буюу албан ёсны мэдээллийн шинжтэй байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-22
- Тагнуулын ерөнхий газар (sspa.gov.mn)
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол олгох зарлиг гаргасан
- Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон олгож ирсэн
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
Эх хуудсанд нийтэлсэн огноо байхгүй; 2026 оны 10-р сарын 22-нд цуглуулсан. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЦЭРГИЙН ДЭЭД ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:“Эрхэм хүндэт генералууд аа! Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, өнөөдөр цагдаа, тагнуул болон төрийн тусгай хамгаалалтын байгууллагын албан хаагчдад хуулийн дагуу генерал цол олгож байна.Монгол Улс 1994 оноос генерал цолыг бий болгон, хууль журмын дагуу олгож ирсэн түүхэн уламжлалтай. Төрийн тусгай албад бол ард иргэд, нийгмийн амар амгалан байдлыг сахин хамгаалж, эрсдэлт нөхцөлд тушаалаар үүрэг гүйцэтгэдэг онцгой үүрэг хариуцлагатай салбар юм. Эдгээр салбарыг удирдаж, албаны үүрэг даалгаврыг чанд биелүүлж, улстөржилтөөс ангид байж, нийгэмдээ болон ард иргэддээ үйлчлэх тангарагтаа үнэнч байж, нэгэн үзүүрт сэтгэлээр сахин биелүүлж байдаг Та бүхэнд ард иргэдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье.Та бүхэн төрийн тусгай албанд олон жил үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, цолныхоо шаардлагад нийцсэн хүмүүс гэж үзэж байна.Генерал цол бол нэн хүндтэй цол бөгөөд энэ цолоор дамжин үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Цолыг даган ирж байгаа хүндэтгэл, итгэл хариуцлагыг дааж, цолондоо тэнцэхүйц ёс зүйтэй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах даалгавар Та бүхний мөрөн дээр энэ мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж яваарай.Эрхэм нөхөд өө!Эх орныхоо төлөө зүтгэж буй цэрэг эрс, цэргийн мөрдөстөн Та бүхний ард гэр бүл, үр хүүхдүүд нь байдаг. Цэргийн хүний гэр бүл бол төрийн цэргийн байгууллагын бат бэх ар тал, ёс суртахууны үндэс суурь болдог гэж би бодож явдаг.Амжилт ололт, алдаа оноо бүрийн чинь ард сэтгэл догдлон байдаг цэргийн албан хаагчдын гэр бүл, эрхэм хүндэт генералууд Та бүхний гэр бүл, үр хүүхдүүдэд Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна.Монгол цэргийн яруу алдар бадрах болтугай!” гэлээ.https://www.president.mn/