ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан төслийн хүрээнд хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ хийхээр шийдвэрлэлээ.
- Энэ ажлыг хууль зүйн ухааны доктор С.Сүхбаатартай гэрээ байгуулан хийх юм.
- Судалгааны үр дүнд хуулийн нэмэлт өөрчлөлт, орон нутгийн чиг үүргийн зохицуулалтын талаар санал дэвшүүлэх төлөвлөгөөтэй байна.
Баримт (Facts)
- Төслийн нэр: Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь
- Хамтран хэрэгжүүлэгч: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг
- Гэрээний этгээд: Хууль зүйн ухааны Доктор Ph.D С.Сүхбаатар
- Судлах хууль: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
- Судалгааны хүрээ: Хуулийн тодорхой зүйл заалт, 20 дугаар зүйлд заасан орон нутгийн чиг үүргийн эрх зүйн зохицуулалт
- Огноо: 2026-10-21
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Төслийн нэр: Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь
- Хамтран хэрэгжүүлэгч: Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг
- Гэрээний этгээд: Хууль зүйн ухааны Доктор Ph.D С.Сүхбаатар
- Судлах хууль: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
- Судалгааны хүрээ: Хуулийн тодорхой зүйл заалт, 20 дугаар зүйлд заасан орон нутгийн чиг үүргийн эрх зүйн зохицуулалт
- Огноо: 2026-10-21
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийлгэхээр Зөвлөх үйлчилгээний гэрээг хууль зүйн ухааны Доктор Ph.D С.Сүхбаатартай байгуулж хамтран ажиллахаар боллоо.
Хяналт шинжилгээ, үнэлгээний ажил нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тодорхой зүйл, заалтыг хамрах бөгөөд хуулийн хэрэгжилт, үр нөлөөг нэмэгдүүлэх, анхаарч сайжруулах зүйлсийг илрүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, зайлшгүй нэмэлт зохицуулалт хийх шаардлагатай холбогдох байгууллагыг мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.
Энэ хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой зүйл заалтын хэрэгжилтийн байдалд судалгаа хийх, хуулийн хүрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журам батлалт, мөрдүүлэлтийн байдал, хуулийн дагуу ИТХ-аас батлан мөрдүүлэх дүрэм, журмын батлалт, мөрдүүлэлтийн байдал, 20 дугаар зүйлд заасан орон нутгийн чиг үүргийн эрх зүйн зохицуулалтын байдалд судалгаа хийж, хуулийн хэрэгжилтийг хангах нэмэлт зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулах юм.
Хуулийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийсний дараа хэлэлцүүлгийг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, төлөөллийн байгууллага болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтны оролцоотой зохион байгуулах төлөвлөж байгаа аж.