Хуульчидтай зангиагүй уулзалт зохион байгуулав
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Зангиагүй уулзалт”-ыг зохион байгуулжээ.
- Уулзалтаар захиргааны эрх зүйн тулгамдсан асуудал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөө, нотлох баримтын ил тод байдлыг хэлэлцсэн байна.
- Талууд өмгөөлөгчдийн мэргэшсэн сургалтыг тогтмолжуулж, шүүхийн хүртээмжийг сайжруулахаар хамтран ажиллахаар тохиролцжээ.
Баримт (Facts)
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 15 жилийн ой
- Огноо: 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
- Оролцогч байгууллагууд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 15 жилийн ой
- Огноо: 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр
- Оролцогч байгууллагууд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2019 оны 10-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд тус шүүхээс санаачлан Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран “Зангиагүй уулзалт”-ыг 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.Уулзалтад шүүгчид, өмгөөлөгч, хуульчид болон салбарын төлөөллүүд оролцож, захиргааны эрх зүйн салбарт тулгамдаж буй асуудал, хууль хэрэглээний нэгдмэл байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр нөлөө зэрэг сэдвээр нээлттэй санал солилцов.Хэлэлцүүлгийн үеэр өмгөөлөгчид захиргааны хэргийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгааг онцолж, шийдвэр биелүүлэх хариуцлагыг сайжруулах, нотлох баримтын ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар санал дэвшүүлэв. Талууд өмгөөлөгчдөд зориулсан мэргэшсэн сургалтыг тогтмолжуулах, шүүхийн орчны хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болов. ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ