ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Г. ТЭМҮҮЛЭН ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА (IDLO)-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЖАН БИЙГЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн IDLO-ын Ерөнхий захирал Жан Бийглиг хүлээн авч уулзлаа.
- Уулзалтаар жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төслийн үр дүн болон Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх нээгдсэн тухай ярилцлаа.
- Мөн хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах асуудалд Засгийн газар онцгой анхаарч байгааг онцоллоо.
Баримт (Facts)
- Уулзалт 2026 оны 10-р сарын 21-нд болсон
- IDLO нь Монгол Улсад 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн
- Монгол Улс 2015 онд IDLO-д гишүүнээр элссэн
- Монгол Улс 2023 оны 11-р сард IDLO-ийн Оролцогч талуудын Ассамблейн Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон
- Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжиж байна
- IDLO нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн
- Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх нээлтээ хийж байна
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Уулзалт 2026 оны 10-р сарын 21-нд болсон
- IDLO нь Монгол Улсад 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн
- Монгол Улс 2015 онд IDLO-д гишүүнээр элссэн
- Монгол Улс 2023 оны 11-р сард IDLO-ийн Оролцогч талуудын Ассамблейн Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон
- Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжиж байна
- IDLO нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн
- Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх нээлтээ хийж байна
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Уулзалтаар Монгол Улс болон IDLO хоорондын хамтын ажиллагааны үр дүн, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, цаашдын хамтын ажиллагааг хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хүн төвтэй шударга ёсыг дэмжих, шүүхэд хандах боломжийг өргөжүүлэх, эмэгтэйчүүд, охидын шударга ёсны хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг бодитой нэмэгдүүлэх, тэр дундаа Монгол Улсын Засгийн газар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн хоёрдугаар шатны үр нөлөөг нэмэгдүүлэх, хохирогчдод үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад төрийн, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Мөн уг төслийн хүрээнд IDLO нь Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг боловсруулахад олон улсын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтран дэмжлэг үзүүлсэн юм. Энэ нь гэр бүл, хүүхдийн хэрэг маргааныг дагнан шийдвэрлэх шүүх байгуулах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан бөгөөд Нийслэлийн Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх өнөөдөр нээлтээ хийж байгаа нь гэр бүл, хүүхдийн асуудлыг онцлогт нь нийцүүлэн, мэргэшсэн шүүхээр шийдвэрлэх тогтолцоог хөгжүүлэхэд чухал алхам болж байгааг онцоллоо. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн хүүхэд, өсвөр насныхны эрх, аюулгүй байдалд цахим орчинд учирч буй эрсдэл, энэ орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх асуудалд Засгийн газраас онцгойлон анхаарч байгааг тэмдэглэв. Энэ хүрээнд хүүхдийг цахим орчны эрсдэлээс хамгаалах, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүд чухал ач холбогдолтойг дурдлаа. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын Ерөнхий захирал Жан Бийгл Монгол Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд тус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тэдгээрийн хэрэгцээ, ач холбогдол, бодит үр дүнг биечлэн харах боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрээр Монгол Улстай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа нь бодит үр дүнд хүрч байгааг онцолж, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлыг тэмдэглэв. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) нь дэлхийн 90 гаруй улсад эрх зүйт төрийг бэхжүүлэх, хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага юм. Тус байгууллага Монгол Улсад 2012 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Монгол Улс 2015 онд гишүүнээр элссэн. Монгол Улс IDLO-ийн Оролцогч талуудын Ассамблейн Дэд ерөнхийлөгчөөр 2023 оны арваннэгдүгээр сард сонгогдож, байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.