Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 69.4 хувьд хүрлээ
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хүүхдийн эрт илрүүлэх үзлэгийг улс даяар зохион байгуулж байна.
- Өнөөдрийн байдлаар 198,302 хүүхэд үзлэгт хамрагдаж, үүнээс 130,450 нь эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.
- Үзлэгт хамрагдсан хүүхдийн 41.2 хувь нь дунд эрсдэлтэй, 8.4 хувь нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн.
Баримт (Facts)
- Улсын хэмжээнд 198,302 (69.4%) хүүхэд үзлэгт хамрагдсан
- 130,450 (45.7%) хүүхэд эмчийн үзлэгт бүрэн хамрагдсан
- 3 настай хүүхдийн хамрагдалт 37,648 (56.6%)
- 6 настай хүүхдийн хамрагдалт 32,226 (42.8%)
- 11 настай хүүхдийн хамрагдалт 36,085 (44.4%)
- 15 настай хүүхдийн хамрагдалт 24,491 (39.1%)
- 26.3% хүүхэд А түвшин (хэвийн), 24.1% В түвшин (бага эрсдэлтэй)
- 41.2% хүүхэд С түвшин (дунд эрсдэлтэй), 8.4% D түвшин (өндөр эрсдэлтэй)
- С түвшний хүүхдүүдэд шүдний өвчлөл, D түвшний хүүхдүүдэд хөгжлийн хоцрогдол, жингийн өөрчлөлт зонхилж байна
- Үзлэг 2026 оны 10 дугаар сарын 01-нөөс 12 дугаар сарын 01-нд хийгдэнэ
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.

Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Нүүр
Цаг үеийн мэдээ
ХҮҮХДИЙН ЭРТ ИЛРҮҮЛГИЙН ХАМРАГДАЛТ 69.4 ХУВЬД ХҮРЛЭЭ
2026-10-23 05:18:00
Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улс орон даяар 10 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах нь төрийн бодлогын чухал зорилтын нэг юм. Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу эрүүл мэнд, боловсролын салбар хамтран зорилтот насны хүүхдүүдийг үзлэгт хамруулж, эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд холбох, хүүхэд, эцэг эхийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү үзлэгийн гол онцлог нь хүүхдийг эмнэлэгт ирэхийг хүлээх бус харин хүүхдийн сурч, хөгжиж байгаа цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл мэндийн үйлчилгээг ойртуулж, хүүхдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, илэрсэн эрсдэлийг эрт илрүүлэн шаардлагатай хүүхдийг дараагийн шатны тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбож хяналтыг үргэлжлүүлэхээр зорьж байна.
Энэ удаагийн илрүүлгийн онцлог:
Цэцэрлэг болон сургуульд суурилж нас, хөгжлийн онцлогт тохирсон багц, үзлэг, үнэлгээнд хамруулах буюу 4 насыг сонгож үзлэг хийж байна (3, 6, 11, 15 настайд)
Сургууль болон анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын цахим системүүдийн интеграц, дата солилцоо
Цахим платформ, бодит цагийн горимоор хянах нэгдсэн дашборд
ЭМДҮЗ-ийн тогтоолоор үзлэгийн зардлын хэмжээг баталж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн