Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- ОБЕГ-ын дэд дарга Ц.Уранчимэг "WIN DRR Leadership Awards 2026"-ын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа.
- Тэрээр Ази, Номхон далайн бүсийн 23 улсын 200 орчим нэр дэвшсэнийг гүйцэтгэж энэхүү амжилтыг үзүүлжээ.
- Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 20,000 гаруй хүүхэд, 5,000 гаруй албан тушаалтныг сургаж чадавхжуулсан туршлагатай.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- 2026-10-23
- WIN DRR LEADERSHIP AWARDS 2026
- Excellence Award
- Ази, Номхон далайн бүсийн 23 улс
- 200 орчим эмэгтэй нэр дэвшсэн
- Төрийн албанд 27 гаруй жил ажилласан
- Сендайн үйл ажиллагааны хүрээ
- 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг
- 500 гаруй сургагч багш
- 20,000 гаруй хүүхэд, залуус
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 23-нд нийтлэгдсэн
Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
calendar_today2026-10-23
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR Leadership Awards 2026” шалгаруулалтын Excellence Award ангиллын эцсийн шатны шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа. Энэ жилийн шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсийн 23 улсын 200 орчим эмэгтэй нэр дэвшсэн байна.
Төрийн албанд 27 гаруй жил ажиллахдаа орон нутгийн анхан шатны нэгжээс удирдах албан тушаалд шат дараалан дэвшсэн тэрээр салбарын үйл ажиллагааг бодлого, удирдлага, хэрэгжилтийн түвшинд хослуулан ажилласан туршлагатай. Энэ хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, бэлэн байдлыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Тухайлбал, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөлт, хэрэгжилт, хяналтад хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээ, оролцоог тусгахад анхаарч ажилласан байна. Мөн гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэлийн төлөвлөлт, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах форум, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах замаар мэдлэг, туршлага солилцох, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.
Түүний удирдан зохион байгуулсан сургалт, дадлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 500 гаруй сургагч багшийг бэлтгэж, чадавхжуулан, 20,000 гаруй хүүхэд, залуусыг гамшгийн эрсдэлийн боловсролын сургалтад хамруулжээ. Мөн гамшгаас хамгаалах команд штабын болон иж бүрэн сургуулийг удирдан зохион байгуулж, орон нутгийн 5,000 орчим удирдах албан тушаалтныг сургаж, дадлагажуулсан байна.
“WIN DRR Leadership Awards” нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-ын дэмжлэгтэй Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ (WIN DRR)-ний хүрээнд Ази, Номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийн манлайлал, бодит хувь нэмрийг үнэлэн дэмжих зорилготой шалгаруулалт юм.
Бусад мэдээлэл
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.