Хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартын хяналт хийж ажиллалаа.
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Увс аймгийн 6 дэлгүүрт хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт хийжээ.
- Шалгасан дэлгүүрүүдийн 5-д нь хугацаа дууссан бүтээгдэхүүн болон бүртгэлийн зөрчил илэрсэн байна.
- Нийт 30 ширхэг хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хурааж авч, зөвлөмж өгснөөр зөрчлийг арилгуулах дүгнэлт гаргажээ.
Баримт (Facts)
- Шалгасан аж ахуйн нэгжийн тоо: 6
- Хяналт шалгалт хийсэн бүрэлдэхүүн: 5 хүн
- Зөрчил илэрсэн нэгжийн тоо: 5
- Хугацаа дууссан бүтээгдэхүүн хураасан дэлгүүрүүд: Түшиг (9ш иогурт), Хишиг (17ш иогурт), Алтан гасан (4ш луувантай алимны нухаш)
- Бүртгэл, хадгалалтын зөрчил илэрсэн дэлгүүрүүд: Алтан гасан, Жигэртэй, Дэлгэрэх
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Шалгасан аж ахуйн нэгжийн тоо: 6
- Хяналт шалгалт хийсэн бүрэлдэхүүн: 5 хүн
- Зөрчил илэрсэн нэгжийн тоо: 5
- Хугацаа дууссан бүтээгдэхүүн хураасан дэлгүүрүүд: Түшиг (9ш иогурт), Хишиг (17ш иогурт), Алтан гасан (4ш луувантай алимны нухаш)
- Бүртгэл, хадгалалтын зөрчил илэрсэн дэлгүүрүүд: Алтан гасан, Жигэртэй, Дэлгэрэх
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартын хяналт хийж ажиллалаа.
Хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандартын хяналт хийж ажиллалаа.
Хяналт шалгалтын зорилго: Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, стандарт, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтийг шалгах, хугацаа дууссан болон чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүний худалдаалалтыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Хяналт шалгалт хийх ажлын удирдамжийн дагуу ажлын хэсэг гарч 6 аж ахуйн нэгж дэлгүүрээр 5 хүний бүрэлдэхүүнтэй хяналт шалгалт зохион байгууллаа.
Шалгалтын явц үйл ажиллагааг дараах хэлбэрээр хяналт шалгалт хийсэн.
1.Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалж байгаа эсэх
2.Үйлдвэрлэгч, гарал үүсэл тодорхойгүй, хуурамч, шошгын мэдээлэлгүй бүтээгдэхүүн байгаа эсэх
3.Сав баглаа боодол гэмтсэн, битүүмжлэл алдагдсан бүтээгдэхүүн байгаа эсэх
4.Холбогдох хууль, журам, стандартын шаардлагад нийцээгүй хүүхдийн хүнс байгаа эсэх
5.Хүнсний худалдаа эрхлэгчдийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний бүртгэл, дэвтрийн бүрдэл
6.Хөргүүр, хөлдөөгчийн температурын хяналтын бүртгэл хөтлөлт
Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил: Хяналт шалгалтын явцад шалгасан 6 аж ахуйн нэгж, дэлгүүрээс 5-д нь холбогдох зөрчил, дутагдал илэрсэн бөгөөд дараах нийтлэг зөрчлүүд бүртгэгдлээ.
Хугацаа дууссан бүтээгдэхүүнтэй холбоотой зөрчил: Хяналт шалгалтаар 3 дэлгүүрт хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрсэн. Түшиг дэлгүүр 9ш Иогурт, Хишиг дэлгүүрт хугацаа дууссан 17ш иогурт, Алтан гасан дэлгүүрт 4ш луувантай алимны нухаш хугацаа хэтэрсэн нь илэрч хурааж авсан. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд эрсдэл үүсгэх, хэрэглэгч ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна.