Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
AI хураангуй · Groq · qwen3.8-27b
- Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийг 2026 оны 10-р сарын 19-нд уулзав.
- Уулзалтаар Монгол Улс 2027 оны улсын төсөвт Улаанбаатарт Бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв байгуулах санхүүжилтийг тусгаж байгааг мэдэгдэв.
- Талууд цахим орчин дахь хүний эрх, шүүхийн бие даасан байдал зэрэг асуудлаар хамтран ажиллах, судалгаа хийхэд санал нэгдэв.
Баримт (Facts)
- Уулзалтын огноо: 2026.10.19
- Улаанбаатарт Бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв байгуулах төлөвлөгөө
- Тус төвийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгаж байна
- Хамтын ажиллагааны чиглэлүүд: Цахим орчин дахь хүний эрх, хүүхдийн эрх, шүүхийн бие даасан хараат бус байдал
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Уулзалтын огноо: 2026.10.19
- Улаанбаатарт Бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв байгуулах төлөвлөгөө
- Тус төвийн санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгаж байна
- Хамтын ажиллагааны чиглэлүүд: Цахим орчин дахь хүний эрх, хүүхдийн эрх, шүүхийн бие даасан хараат бус байдал
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Албан мэдээ
Холбогдох гишүүд: Хүрэлбаатар Баасанжаргал
Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн гэрээний механизмуудын газрын Хүний эрхийн ажилтан хатагтай Рим Маззави, Олон улсын үйл ажиллагааны газар, Ази, Номхон далайн бүс нутгийн хэлтсийн Хүний эрхийн ажилтан ноён Навийд Ахмад, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн үндэсний зөвлөх ноён Ч.Алтангэрэл нарыг өнөөдөр (2026.10.19) хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын төлөөлөгчдийн Монгол Улс дахь ажлын айлчлалд амжилт хүсээд, цаашид хамтран ажиллах тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлж, санал солилцохоо илэрхийлэв.
Тэрбээр, Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа хүний эрхийн асуудлыг хөндөж ажилладгаараа тэргүүлдэг. Улаанбаатар хотод Бүс нутгийн хүний эрхийн сургалт судалгааны төв байгуулахаар төлөвлөж, 2027 оны улсын төсөвт санхүүжилтийг тусгаж байна гэлээ. Түүнчлэн цахим орчин дахь хүний эрхийн асуудлыг нэн тэргүүнд тавьж байгаагаа дуулгаад, хүүхдийн эрх, гэр бүл, эмзэг бүлгийн эрх, шүүхийн бие даасан хараат бус байдалд онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай хэмээн онцлов. Шүүх засаглалын хараат бус байдлыг шинээр нээгдэх төвийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлд оруулахад дэмжлэг үзүүлэхийг мөн хүслээ.
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газрын Хүний эрхийн зөвлөл, Хүний эрхийн гэрээний механизмуудын газрын Хүний эрхийн ажилтан хатагтай Рим Маззави, цаг зав гаргаж хүлээн авч буйд талархал илэрхийлээд, Монгол Улсын хэрэгцээнд тулгуурласан хөтөлбөрийг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэх, хууль тогтоомжтой холбоотой замын зураглал гаргахад дэмжлэг үзүүлэх, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд хамтран ажиллахад бэлэн байна гэв. Түүнчлэн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд тусгах үнэ цэнтэй саналууд гаргасанд талархав.