“Хөдөөгийн баясгалан” өдөрлөг зохион байгуулагдаж байна.
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд "Хөдөөгийн баясгалан" уралдаант өдөрлөг зохион байгуулагдлаа.
- Аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нар оролцож, иргэд, малчдын санал хүсэлтийг сонслоо.
- Арга хэмжээ нь үндэсний өв соёлыг сурталчлах, багуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026 оны 9 дүгээр сарын 23, 24
- Байршил: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Мөнх багийн төв
- Оролцогч багууд: Уулзвар, Мөнх, Малх баг
- Зохион байгуулагч: Сүмбэр сумын ЗДТГ, Мөнх багийн "Талын морьтон" бүлэг
- Оролцогчид: ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг дарга Т.Бат-Эрдэнэ
Пи-ар, үнэлэмж
Монгол өв уламжлалыг хадгалан хамгаалах, ач холбогдлыг онцлох гэх мэт албан ёсны сурталчилгааны хэллэгүүд ашиглагдсан.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 24-нд нийтлэгдсэн
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ЗДТГ, Мөнх багийн “Талын морьтон” бүлэг хамтран “Хөдөөгийн баясгалан” уралдаант өдөрлөгийг Уулзвар баг, Мөнх баг, Малх багийн иргэд, малчдын дунд 9 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд Мөнх багийн төвд зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ нар оролцож, төрийн бодлого шийдвэрийг танилцуулж, малчид, иргэдтэй уулзаж санал хүсэлтийг сонслоо.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл малчдын уламжлалт ахуй соёл, монгол өв уламжлалыг хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, өдөрлөгийг зохион байгуулж буй баг, хамт олон болон оролцож буй нийт иргэд, малчдад амжилт хүслээ.
“Хөдөөгийн баясгалан” өдөрлөг нь монгол ахуй, малчдын хөдөлмөр, үндэсний өв соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ Уулзвар, Мөнх, Малх багийн иргэд, малчдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа болж байна.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.