Ховд аймгийн шүүхийн түүхт 100 жилийн ой тохиож байна
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Ховд аймгийн шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тэмдэглэв.
- Баярын хурлын үеэр нэр бүхий иргэдийг төрийн одон медаль, салбарын шагналуудаар шагналаа.
- Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс шүүхийн хамт олонд 3.0 сая төгрөг гардууллаа.
Гол тооAI ялгасан · 3.43 сая хүнд хуваасан
- 3.0сая төгрөг
3.0 сая төгрөг
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Ховд аймгийн шүүх байгуулагдсаны 100 жилийн ой
- 2026.08.28
- 3.0 сая төгрөг
- Ховд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 8-р сарын 28-нд нийтлэгдсэн
Ховд аймгийн Шүүх байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын цэцэг өргөх ёслол, баярын хурал, хүндэтгэлийн тоглолт өнөөдөр (2026.08.28) боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд, Ховд аймгийн Шүүхийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ажилтан, албан хаагчид, зочид төлөөлөгчид оролцов.
Баярын хурлын үеэр хуулийн засаглал, шударга ёсыг эрхэмлэн, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах, хууль ёсыг сахиулах эрхэм үйлсэд хүчин зүтгэсээр ирсэн нэр бүхий иргэдийг төрийн дээд одон медаль болон салбарын шагналуудаар шагналаа.
Мөн аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга З.Эрхбаяр түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа Ховд аймгийн Шүүхийн хамт олонд мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 3,0 сая төгрөг, талархал гардууллаа.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.