ХБНГУ МОНГОЛЫН ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИ, СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графийг хүлээн авч уулзан уул уурхай, технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
- Талууд 2011 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, түүхий эд боловсруулах болон шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр шинэ төсөл хэрэгжүүлэх боломжийг хэлэлцлээ.
- Мөн Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлж, боловсон хүчин бэлтгэхэд анхаарахаар тохиролцов.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-22
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Хүний нэр: Г.Дамдинням (Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд)
- Хүний нэр: Томас Граф (ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд)
- Хууль тогтоомж / Хэлэлцээр: Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр (2011 он)
- Байгууллага: Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (2013 он)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-09-22
- Байгууллага: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
- Хүний нэр: Г.Дамдинням (Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд)
- Хүний нэр: Томас Граф (ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд)
- Хууль тогтоомж / Хэлэлцээр: Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр (2011 он)
- Байгууллага: Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль (2013 он)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 22-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Графийг хүлээн авч уулзан Монгол, Германы эдийн засаг, уул уурхай, аж үйлдвэр, технологи, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням Элчин сайд Томас Графыг Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсэв. Тэрбээр ХБНГУ-ыг Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь чухал түншүүдийн нэг бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар өргөжүүлэх боломж их байгааг онцоллоо.
Талууд хоёр орны Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тус хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх шинэ төсөл, хөтөлбөрүүдийг тодорхойлох асуудлаар санал солилцов.
Энэ хүрээнд шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлэх, нүүрснээс шингэн түлш боловсруулах технологийн судалгаа хийх, уул уурхайн инженер, мэргэжилтэн бэлтгэх, уурхайн хаалт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр Германы туршлага, технологийг нэвтрүүлэх боломжийг онцлов.
Мөн чухал ашигт малтмал, газрын ховор элемент болон түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэхэд Германы технологи, инженерийн мэдлэг, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар ярилцлаа.
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Томас Граф уул уурхайн олборлолтын чиглэлд Монголд үйл ажиллагаа явуулж буй компани одоогоор хязгаарлагдмал боловч түүхий эд боловсруулах чиглэлээр өндөр технологи, нарийн мэргэшсэн Германы компаниуд бий гэдгийг онцолж, Монголын компаниудтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.