Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
AI хураангуй · Requesty · gemma-4-31b-it
- Хаврын морин уралдааныг хуульчлан зохицуулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д орууллаа.
- Уралдааны унаач хүний насыг 14-өөс дээш гэж тогтоож, аюулгүй байдал, даатгалыг заавал хангахыг шаардсан байна.
- Ингэснээр нууцаар зохион байгуулагдаж байсан уралдааны эрсдэлийг бууруулж, эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэж үзжээ.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-14
- Хуулийн төсөл: Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Одоогийн зохицуулалт: 2019 оноос 11-р сарын 1-нээс 5-р сарын 1 хүртэл 18 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон
- Хамрах хүрээ: 21 аймаг, 330 сум
- Санал болгож буй унаачийн нас: 14 болон түүнээс дээш нас
- Уралдааны зам: Азарга, соёолон (16-17 км), их нас (18-19 км)
- Уралдааны хугацаа: Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эсвэл түүний доторх өдөр
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Моринд гарамгай хүмүүст шинээр ажлын байр бий болох, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх гэх мэт төсөл санаачлагчдын субъектив хүлээлт, магтаал багтсан байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-14
- Хуулийн төсөл: Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Одоогийн зохицуулалт: 2019 оноос 11-р сарын 1-нээс 5-р сарын 1 хүртэл 18 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон
- Хамрах хүрээ: 21 аймаг, 330 сум
- Санал болгож буй унаачийн нас: 14 болон түүнээс дээш нас
- Уралдааны зам: Азарга, соёолон (16-17 км), их нас (18-19 км)
- Уралдааны хугацаа: Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны эсвэл түүний доторх өдөр
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Ангилал: Улсын Их Хурлын дарга
Холбогдох гишүүд: Ринчиндорж Батболд, Сандаг Бямбацогт, Лувсанбямбаа Мөнхбаясгалан, Ухнаа Отгонбаяр, Лхагвасүрэн Соронзонболд, Цэвэгдорж Туваан, Ганбат Хосбаяр, Даваа Цогтбаатар
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.14 / Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нараас Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.
Хуулийн төслийн гол агуулга нь хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэж буйг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр тодотгоод Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг гэв.
Хэдийгээр хугацаа заагаад ийн хориглосон байдаг ч өнөөдөр 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, төр засгийн хараа хяналтгүйгээр далд хэлбэрээр уралдаан, сунгаа зохион байгуулан эрсдэл үүсгэж, улмаар унаач хүүхдүүд хөлдөх осгох, мориноос унаж гэмтэх аюулыг бий болгож байгаагаас үүдэн төрийн бус байгууллагуудуудын эсэргүүцэл эрс ихэссэн байна. Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгаа аж. Иймд Засгийн газрын тогтоолоос өөр энэ талаарх тодорхой зохицуулалтгүй байгаа тул хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр онцлон тэмдэглэв.