“Халуун ам бүл” төслийн хүрээнд “жаргалтай ээж” хөтөлбөр хэрэгжиж байна
AI хураангуйRequesty · gemma-4-31b-it
- Говьсүмбэр аймгаас гэр бүлийн харилцааг сайжруулах “Халуун ам бүл” төсөл хэрэгжүүлж байна.
- Энэхүү төслийн хүрээнд ээжүүдэд зориулсан “Жаргалтай ээж” хөтөлбөрийн сургалт зохион байгуулав.
- Аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл сургалтын оролцогчидтой уулзаж, санал солилцлоо.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Төслийн нэр: “Халуун ам бүл”
- Хөтөлбөрийн нэр: “Жаргалтай ээж”
- Хэрэгжүүлэгч: Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар
- Санхүүжүүлэгч: Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
- Хэрэгжүүлэх хугацаа: Нэг жил
- Огноо: 2026-09-22
Пи-ар, үнэлэмж
Текст нь сургалтын зорилгыг хэтэрхий ерөнхий, уран зохиолын хэллэгээр (жишээ нь: "аз жаргал, хайр, ойлголцлыг бий болгож чадсан") тодорхойлсон байна.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 9-р сарын 22-нд нийтлэгдсэн
Гэр бүл бол хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжлийн анхдагч орчин. Иймд гэр бүлийн харилцааг бэхжүүлэх, эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхэдтэй зөв харилцах, эерэг хүмүүжлийн арга барилыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь чухал юм.
Энэ хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “Халуун ам бүл” төслийг нэг жилийн хугацаанд хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд эцэг, эхчүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд “Жаргалтай ээж” хөтөлбөрийн хүрээнд “Эерэг хүмүүжил – Эцэг, эхийн үүрэг, хариуцлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад хамрагдаж буй ээжүүдтэй аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Ш.БИЛЭГГҮМБЭРЭЛ уулзаж, ярилцан гэр бүлийн орчин дахь хүүхдийн хөгжил, хамгаалал, эцэг эхийн оролцоо, үүрэг хариуцлагын талаар санал солилцлоо.
“Жаргалтай ээж” хөтөлбөр нь ээжүүдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн харилцаанд эерэг өөрчлөлт бий болгох, хүүхдээ ойлгож сонсдог, дэмждэг, зөв үлгэр дуурайл үзүүлдэг эцэг эхийг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Гэр бүлдээ аз жаргал, хайр, ойлголцлыг бий болгож чадсан ээж бүрийн оролцоо нь хүүхдийн зөв хөгжил, гэр бүлийн тогтвортой харилцааны үндэс болох юм.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.