Хаити улсад олон улсын цэргийн эв нэгдлийг илэрхийлсэн түүхэн ёслол боллоо
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Бүгд Найрамдах Хаити Улсад “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин”-ийн цэрэг илгээгч улс орнуудын төрийн далбааг мандуулах ёслол болжээ.
- Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцож, цэргийн хамтын ажиллагааг илэрхийлсэн байна.
- Хүчний командлагчаар хошууч генерал Б.Эрдэнэбат ажиллаж, олон улсын эв нэгдлийг онцолжээ.
Баримт (Facts)
- 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
- Бүгд Найрамдах Хаити Улс, Порт-о-Пренс хот, “Vertières” цэргийн бааз
- Батлан хамгаалах яам
- Хошууч генерал Б.Эрдэнэбат
- Аликс Дидье Фис-Эме
- Жак Кристофидес
- Монгол, Ямайка, Чад, Шри Ланка, Гватемал, Эль Сальвадор улс
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр
- Бүгд Найрамдах Хаити Улс, Порт-о-Пренс хот, “Vertières” цэргийн бааз
- Батлан хамгаалах яам
- Хошууч генерал Б.Эрдэнэбат
- Аликс Дидье Фис-Эме
- Жак Кристофидес
- Монгол, Ямайка, Чад, Шри Ланка, Гватемал, Эль Сальвадор улс
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Бүгд Найрамдах Хаити Улсын нийслэл Порт-о-Пренс хот дахь “Vertières” цэргийн баазад 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр “Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин” (GSF) ажиллагаанд оролцож буй цэрэг илгээгч Улс орнуудын “Төрийн далбааг албан ёсоор мандуулах” ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.
Ёслолын ажиллагаанд Бүгд Найрамдах Хаити Улсын Ерөнхий сайд Аликс Дидье Фис-Эме, Засгийн газрын гишүүд, Хаити Улсын Зэвсэгт хүчин, Үндэсний цагдаагийн байгууллагын удирдлагууд, Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний Тусгай төлөөлөгч Жак Кристофидес, Хүчний командлагч хошууч генерал Б.Эрдэнэбат, 10 гаруй улсын Элчин сайд, дипломат төлөөлөгчид, НҮБ болон олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцов.
Ёслолын үеэр Монгол, Ямайка, Чад, Шри Ланка, Гватемал, Эль Сальвадор улсын төрийн далбаа болон Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний далбааг ёслол төгөлдөр мандуулав. Хаити Улсын төрийн далбааг төвд нь, цэрэг илгээгч орнуудын төрийн далбааг тойруулан байрлуулсан нь тус улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийн зэрэгцээ аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахын төлөө хамтын хүчээр нэгдэн ажиллахыг бэлгэдсэн юм.
Ёслолын үеэр Хүчний командлагч үг хэлж, оролцогч улс орнуудын далбаа нь эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэл, нийтлэг зорилгын бэлгэдэл болохыг онцлов. Тэрээр гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчний бие бүрэлдэхүүнийг мэргэжлийн ур чадвар, сахилга бат, шударга ёсны зарчмыг эрхэмлэн үүргээ гүйцэтгэж, Хаити Улсын аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангахын төлөө хүчин чармайлтаа нэгтгэн ажиллахыг уриаллаа.
Мөн Хаити Улсын Засгийн газар, аюулгүй байдлын байгууллагууд, НҮБ болон Олон Улсын түнш нөхдөдөө талархал илэрхийлж, “Өөр өөр улс, өөр өөр далбаа боловч нэг хүч, нэг зорилго, нэг үүрэг хариуцлага” хэмээн онцлон тэмдэглэв.
Цэргийн ёслолын жагсаалд цэрэг илгээгч зургаан улс болон Хаити Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид оролцсон бөгөөд Монгол Улсын цэргийн багийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолт толилуулан, мэргэжлийн ур чадвараа харууллаа.