Камерын хяналтын системд хиймэл оюун ухаан нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлнэ
AI хураангуйOpenRouter · nemotron-3-ultra-550b-a55b:free
- Орхон аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл камерын хяналтын системд AI технологи нэвтрүүлэх тухай уулзав.
- 2026 онд Дата төвийг ашиглалтад оруулан серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй.
- Камерын тоог нэмэхээс илүү одоогийн системийг сайжруулан AI нэвтрүүлэх зорилго байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Огноо: 2026-10-26
- Орхон аймаг 2026 онд Дата төвийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй
- Уулзалт Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зохицуулалттай болов
- Аймгийн ГХУСАЗСЗ камерын системийн нөхцөлд үнэлгээ хийхээр болсон
- AI нэвтрүүлэхэд техникийн шинэчлэл, нэгдсэн удирдлага, мэдээллийн аюулгүй байдал шаардлагатай
Пи-ар, үнэлэмж
Илэрхий пи-ар илрээгүй. Зөвхөн байгууллагын ажиллагааны төлөвлөгөө, санал хэлэлцээг объектив хэлбэрээр мэдэгдсэн.
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 26-нд нийтлэгдсэн
Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Телекамерын хяналтын дэд төвд ажиллаж, камерын хяналтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажил, үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI) нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр телекамерын системийн хамрах хүрээ, техникийн хүчин чадал, мэдээлэл дамжуулалт, хадгалалт, ашиглалт, камерын байршил болон хяналтын үр дүн зэрэг асуудлаар мэдээлэл авч, цаашид боловсронгуй болгох шаардлагатай асуудлуудыг хэлэлцэв.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс камерын системийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, шаардлагатай техникийн шинэчлэл, AI технологи нэвтрүүлэх боломж, хөрөнгө оруулалт, холбогдох байгууллагуудын уялдаа холбоо зэрэг асуудлыг нарийвчлан судалж, цаашид камерийн хянатын системд хиймэл оюун ухааныг үе шаттай нэвтрүүлэхээр боллоо. Ингэхийн тулд техникийн шинэчлэл, нэгдсэн удирдлага, найдвартай ажиллагаа, дүрс бичлэгийн хадгалалтын багтаамж, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн чадавхыг сайжруулах шаардлагатай байгааг онцоллоо.
Орхон аймаг 2026 оны хөрөнгө оруулалтаар Дата төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор серверийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажиллах хүний нөөцийн асуудал тавигдаж байна. Дата төв ажиллаж эхэлснээр хог хаягдал болон нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтрүүлэхээс гадна, сул авто зогсоол, замын ачаалал, хаалттай замын мэдээллийг иргэдэд шууд хүргэх боломжтой болох юм.
Камерын хяналтын системд хиймэл оюун ухааны технологийг нэвтрүүлснээр зөвхөн дүрс бичлэгийг хүн ажиглах бус, сэжигтэй үйлдэл, хөдөлгөөнийг илрүүлэх, гэмт хэрэг зөрчлийн дата цуглуулах, дүн шинжилгээ хийх боломж бүрдэнэ.
Мөн цаашид камерын тоог нэмэгдүүлэхээс илүү хүний нөөц, одоо ашиглаж буй камерын системийг сайжруулан хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх, нэвтрүүлсэн технологио сайжруулах шаардлагатай байгааг Зөвлөлийн гишүүд хэллээ.
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.