Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш НҮБ-ын Хүн амын
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- - Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн доктор Халид Шарифыг хүлээн авч уулзжээ.
- - Уулзалтаар талууд хамтын ажиллагааны үр дүн, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон байна.
- - ЖҮХ-ны зүгээс бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж буй ноён Халид Шарифид талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Баримт (Facts)
- Жендэрийн үндэсний хороо
- НҮБ-ын Хүн амын сан
- 2026-09-01
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Жендэрийн үндэсний хороо
- НҮБ-ын Хүн амын сан
- 2026-09-01
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 9-р сарын 1-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн доктор Халид Шарифыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сангийн олон жилийн хамтын ажиллагааны үр дүн, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл, хөтөлбөрүүд, цаашдын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцов.
Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаандаа хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ноён Халид Шарифид ЖҮХ-ны Ажлын албаны хамт олон талархал илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд хатагтай А.Адилбиш Монгол Улсад ажиллах бүрэн эрхийн хугацаагаа амжилттай өндөрлүүлж буй ноён Халид Шарифид эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөж, хоёр талын түншлэл цаашид улам бэхжин хөгжиж, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх үйлсэд түүний оруулсан хувь нэмэр өндөр үнэлэгдсээр байх болно гэж онцлон дурдлаа.