ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ЖИШИГ ТАНХИМЫГ ТОХИЖУУЛЖ ДУУСЛАА
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Баянзүрх дүүргийн 13-р хороонд иргэдийн Нийтийн Хурлын жишиг танхим тохижуулж дуусгалаа.
- Швейцарын хөгжлийн агентлаг болон ЗГХЭГ-ын хамтын төслийн хүрээнд уг ажлыг хэрэгжүүлсэн байна.
- Төслийн хүрээнд баг, хорооны хурлын үйл ажиллагаанд зориулсан гарын авлага ном гаргажээ.
Баримт (Facts)
- 2026-10-20
- Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо
- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
- Швейцарын хөгжлийн агентлаг
- Цэц билэг чуулган ТББ
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
- Баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд зориулсан гарын авлага ном
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Төслийн үр дүнг 'жишиг танхим' гэж тодотгож, бусадд суралцах боломж бүрдүүлсэн гэх мэт эерэг өнгө аястай пи-ар хэллэг ашигласан байна.
Баримт (Facts)
- 2026-10-20
- Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо
- Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
- Швейцарын хөгжлийн агентлаг
- Цэц билэг чуулган ТББ
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль
- Баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд зориулсан гарын авлага ном
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийн захиалгаар “Цэц билэг чуулган” ТББ-ын хамт олон нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны Иргэний танхимын тохижилтын ажлыг хийж гүйцэтгэснээ шинийн 15-ны өдөр хүлээлгэн өглөө.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар иргэдийн Нийтийн Хурал улирал бүр хуралддаг болж хуралдааны тоо нэмэгдсэн, өмнө нь иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн гүйцэтгэж байсан чиг үүргийг Хурал давхар хэрэгжүүлэх болсон, хуралдааны ирц өндөр болсон зэргийн улмаас баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын ачаалал, хариуцлага нэмэгдэж, энэ хэрээр иргэдийн оролцоог идэвхжүүлэх шаардлага үүсэж байгаа юм.
Энэ цаг үед иргэдийн Нийтийн Хурлын жишиг танхимын тохижилтын үзэл баримтлалыг боловсруулж, уг үзэл баримтлалын дагуу нэг хорооны иргэний танхимыг тохижуулж иргэдэд ойртуулсны зэрэгцээ бусад хороо, багийн удирдлага, төлөөлөл ирж биечлэн суралцаж, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ төслийн нэг онцлог болж байгаа юм.
Мөн төслийн хүрээнд “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд зориулсан гарын авлага” номыг эмхэтгэн гаргажээ. Уг гарын авлагад хурлын үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн зохицуулалтууд, хурлаас гарах шийдвэр, албан бичгийн төслүүд, загвар тогтоолын төсөл болон албан хэрэг хөтлөлтөд анхаарах зүйлийн талаар тусгасан байна.
Танхимын нээлтийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хороодын оролцоотой он гараад хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд зориулсан гарын авлага” номыг хорооны удирдлагуудад тараах юм.
Төслийн нэгж