Их жанжны нэрээр овоглосон Сүхбаатар аймагт “эх оронч-Монгол” өдөрлөг болж байна
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Батлан хамгаалах яамнаас Сүхбаатар аймагт “Эх оронч-Монгол” өдөрлөгийг зохион байгуулж байна.
- Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон албаны хүмүүс иргэдтэй уулзаж, салбарын бодлого шийдвэрээ танилцууллаа.
- Энэ үеэр Цэргийн төв эмнэлгийн үзлэг, архив болон техникийн үзэсгэлэн зэрэг олон арга хэмжээ болж байна.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-19
- Байгууллага: Батлан хамгаалах яам
- Байршил: Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот
- Хүний нэр: Д.Батлут (УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд)
- Хүний нэр: Ж.Өсөхбаяр (Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал)
- Хүний нэр: Ч.Гандирваа (БИЦУГ-ын дарга, бригадын генерал)
- Хүний нэр: Д.Хосбаяр (Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- Огноо: 2026-10-19
- Байгууллага: Батлан хамгаалах яам
- Байршил: Сүхбаатар аймаг, Баруун-Урт хот
- Хүний нэр: Д.Батлут (УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд)
- Хүний нэр: Ж.Өсөхбаяр (Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал)
- Хүний нэр: Ч.Гандирваа (БИЦУГ-ын дарга, бригадын генерал)
- Хүний нэр: Д.Хосбаяр (Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 19-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
“Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй сургалт, өдөрлөг Их жанжин Д.Сүхбаатарын нэрээр овоглосон Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо үргэлжилж байна.
Сургалт, өдөрлөгийн үеэр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Сүхбаатар аймгийн иргэд, алба хаагчидтай уулзаж, УИХ, Засгийн газар болон батлан хамгаалах салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр цэргийн алба хаагчдын ажиллах, амьдрах орчин нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, цэргийн албаны аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зорилтыг Сүхбаатарчуудад танилцуулсан юм.
Түүнчлэн Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, цэргийн техникийн үзэсгэлэн, Монгол цэргийн түүх, эх оронч хүмүүжлийг сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.
Тус сургалт, өдөрлөгт УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Өсөхбаяр, БИЦУГ-ын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр тэргүүтэй орон нутгийн удирдлагууд, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, цэргийн алба хаагчид, Сүхбаатар аймгийн иргэд оролцов.
“Эх оронч Монгол” сургалт, өдөрлөг нь батлан хамгаалах салбарын бодлого, шийдвэрийг иргэдэд ойртуулж, орон нутгийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ эх оронч хүмүүжил, Монгол цэргийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх ач холбогдолтой юм.