Их Британийн Барклэйс банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Барклэйс банкны төлөөлөгчидтэй уулзлаа.
- Уулзалтаар санхүүгийн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчин болон зах зээлийн боломжийн талаар ярилцлаа.
- Гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцжээ.
Баримт (Facts)
- 2026-10-13
- Монголбанк
- Их Британийн Барклэйс банк (Barclays)
- Э.Анар
- Абхаи Кумар Синх (Abhay Kumar Sinha)
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026-10-13
- Монголбанк
- Их Британийн Барклэйс банк (Barclays)
- Э.Анар
- Абхаи Кумар Синх (Abhay Kumar Sinha)
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 13-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар Их Британийн Барклэйс банк (Barclays)-ны Хөрөнгө оруулалтын банкны Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Абхаи Кумар Синха /Abhay Kumar Sinha/-г болон албаны бусад төлөөлөгчдийг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, банк, санхүүгийн салбарын хөгжил, хөрөнгө оруулалтын орчин болон зах зээлийн боломжийн талаар санал солилцов. Монголбанкнаас банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, зохицуулалтын шинэчлэлийг танилцуулж, гадаадын банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл солилцлоо.
Барклэйс банкны төлөөлөгчид Монгол Улсын банк, санхүүгийн салбар болон хувийн секторын нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын орчин, холбогдох зохицуулалт болон зах зээлийн боломжийн талаар сонирхож байгаагаа илэрхийлэв. Талууд мэдээлэл, туршлага солилцож, хамтын ажиллагааны боломжийг цаашид судлахын ач холбогдлыг онцлов.