Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
AI хураангуй · Google Gemini · gemini-flash-lite-latest
- Монгол, Германы бизнес форум Берлин хотод болж, хоёр улсын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.
- Форумын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, сэргээгдэх эрчим хүч, барилгын материалын чиглэлээр зургаан баримт бичиг солилцов.
- Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын Стратегийн түншлэлийг эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаар баяжуулах зорилготой юм.
Баримт (Facts)
- 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотод Герман-Монголын бизнес форумыг зохион байгуулсан
- Форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцсон
- Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн
- Хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд нийт зургаан баримт бичиг солилцсон
- GR Precast ХХК болон CBS Home компани хөнгөн бетон угсармал эдлэлийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр ажиллана
- Blackbox Energy болон smartOPS компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах баримт бичиг солилцсон
- Хүнс Комплекс ХХК нь Poly-clip System болон Eberhardt компаниудтай санамж бичиг солилцсон
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотод Герман-Монголын бизнес форумыг зохион байгуулсан
- Форумд хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцсон
- Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн
- Хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд нийт зургаан баримт бичиг солилцсон
- GR Precast ХХК болон CBS Home компани хөнгөн бетон угсармал эдлэлийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр ажиллана
- Blackbox Energy болон smartOPS компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах баримт бичиг солилцсон
- Хүнс Комплекс ХХК нь Poly-clip System болон Eberhardt компаниудтай санамж бичиг солилцсон
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Герман-Монголын бизнес форум”-ыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотноо зохион байгуулав.Форумыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж, хоёр улсын төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагын 270 гаруй төлөөлөгч оролцлоо.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг форумыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы харилцааг 2024 онд Стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээснийг тэмдэглэв.Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит төсөл, хөрөнгө оруулалтаар баяжуулах, Германы дэвшилтэт технологи, ноу-хауг Монгол Улсын нөөц боломжтой уялдуулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэхийн ач холбогдлыг онцолж, бизнес эрхлэгчдийг хамтарсан төсөл, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг бодит ажил хэрэг болгохыг уриалав.Бизнес форумын хүрээнд Монгол Улсын аж үйлдвэр, ноос, ноолуурын салбарын хөрөнгө оруулалтын боломж, хөгжил, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж, хоёр улсын аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, ноу-хау нэвтрүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын зах зээлийг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.Форумын үеэр хоёр улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, барилгын материалын үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, хүнсний үйлдвэрлэл болон бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн нийт зургаан баримт бичгийг солилцов.Тухайлбал, Монголын “GR Precast” ХХК болон Германы “CBS Home” компани Монгол Улсад хөнгөн бетон угсармал эдлэлийн орчин үеийн үйлдвэрлэл байгуулах чиглэлээр, “Blackbox Energy” болон “smartOPS” компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай баримт бичиг солилцов. Мөн “Хүнс Комплекс” ХХК Германы “Poly-clip System” болон “Eberhardt” компаниудтай тус тус бизнесийн хамтын ажиллагааны санамж бичиг солилцов.Герман-Монголын бизнес форум нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн шууд харилцааг өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох, харилцан ашигтай хамтарсан төслүүдийг урагшлуулах, Монгол, Германы Стратегийн түншлэлийг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит хамтын ажиллагаагаар баяжуулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.