Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 92.8 буюу "маш сайн" дүгнэгдлээ
AI хураангуйGroq · qwen3.8-27b
- Сүхбаатар дүүрэгт 2026 оны 10-р сарын 12-16-нд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа.
- Нийслэлийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг 1320 алба хаагч, 32 машин механизмыг хамруулан шалгалт хийжээ.
- Дүүргийн нэгдсэн дүн 92.8 хувь буюу "Маш сайн" гэж дүгнэгдсэн байна.
Баримт vs пи-арAI-ийн үнэлгээ, буруутгал биш
Баримт
- Үзлэгийн хугацаа: 2026 оны 10-р сарын 12-16-ны өдрүүд
- Оролцсон алба хаагчдын тоо: 1320
- Оролцсон байгууллага, аж ахуй нэгжийн тоо: 110
- Мэргэжлийн ангийн тоо: 74
- Ажлын хэсгийн нэгдсэн дүн: 92.8 хувь
- Оролцсон машин механизм, техник хэрэгслийн тоо: 32
- Нэгдсэн үзлэг зохион байгуулагдсан цаг: 2026-10-16 07:30
Пи-ар, үнэлэмж
Нэр, байгууллагаAI ялгасан
Эх текст · албан ёсны2026 оны 10-р сарын 16-нд нийтлэгдсэн
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ 92.8 БУЮУ "МАШ САЙН" ДҮГНЭГДЛЭЭ
Нийтэлсэн огноо: 2026-10-16 14:00
Үзсэн: 58822
Сүхбаатар дүүргийн хэмжээнд энэ сарын 12-16 ны өдрүүдэд нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдаж нэгдсэн дүнгээ гаргалаа. Нийслэлийн Онцгой байдлын газрын ажлын хэсгээс дүүргийн гамшгаас хамгаалах 13 албаны 74 мэргэжлийн анги, 1-20 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, төр, хувийн хэвшлийн 110 байгууллага, аж ахуй нэгжийн нийт 1320 алба хаагчдыг хамруулан гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын үзлэгийг газар дээр хийж, мэргэжлийн арга зүйн зөвлөмжийг өгч ажилласан. Ажлын хэсгийн нэгдсэн дүнгээр Сүхбаатар дүүрэг 92.8 хувь буюу "Маш сайн" дүгнэгдсэн байна.
Өнөөдөр өглөө 07:30 цагаас эхлэн дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн албаны бэлэн байдлын нэгдсэн үзлэгийг зохион байгуулав. Үзлэгт нийтдээ гамшгаас хамгаалах албаны 600 гаруй алба хаагч, гамшгийн үед авран хамгаалах, сэргээн босгох тусгай зориулалтын 32 машин механизм, техник хэрэгсэлтэй оролцсон. Дүүргийн хэмжээнд бэлэн байдлаа шалгаснаар гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед хариу арга хэмжээг хурдан шуурхай авах, гамшгийн үеийн салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, бэлтгэл бэлэн байдлаа хангах, мэргэжлийн арга зүйн удирдлагаар ханган хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилготой юм.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт идэвх санаачилгатай оролцсон бүх байгууллага, хамт олон талархлаа илэрхийлж, та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Нийтлэлийг хуваалцах
Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.