“Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх (T
AI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдад зориулсан ToT сургалт эхэллээ.
- БНСУ-ын КОЙКА болон Цагаачлалын бодлогын судалгааны төвтэй хамтран 40 албан хаагч хамрагдаж байна.
- Сургалтын зорилго нь үйл ажиллагааны гарын авлага боловсруулах замаар үйлчилгээний чанарыг сайжруулах явдал юм.
Баримт (Facts)
- 2026-10-20 (Мэдээний огноо)
- 40 албан хаагч сургалтад хамрагдаж байна
- 2023-2025 он: Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжсэн
- 30 гаруй албан хаагч БНСУ-д богино хугацааны сургалтад хамрагдаж байсан
- Сургалт нь 2 өдөр үргэлжилнэ
- БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)
- БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төв
- Гадаадын иргэн, харьяатын газар
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Сургалтын үр дүнг 'бодит үр дүнг илтгэж байгаа' гэх мэтээр өөртөө итгэлтэйгээр дүгнэсэн байна. Гэвч ерөнхий утгаараа мэдээлэл өгөх зорилготой.
Баримт (Facts)
- 2026-10-20 (Мэдээний огноо)
- 40 албан хаагч сургалтад хамрагдаж байна
- 2023-2025 он: Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжсэн
- 30 гаруй албан хаагч БНСУ-д богино хугацааны сургалтад хамрагдаж байсан
- Сургалт нь 2 өдөр үргэлжилнэ
- БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)
- БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төв
- Гадаадын иргэн, харьяатын газар
Холбогдох хүмүүс
Байгууллагууд
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 21-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
“Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх (ToT)” сургалт өнөөдөр эхэллээ
Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, байгууллагын удирдлага, менежментийн чадавхыг бэхжүүлэх зорилготой “Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны гарын авлага боловсруулах, сургагч багш бэлтгэх (ToT)” хамтарсан сургалт өнөөдөр эхэллээ.
БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвтэй хамтран зохион байгуулж буй тус сургалтад төв байгууллага, хилийн боомт болон орон нутаг дахь нэгжийн 40 албан хаагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх, БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвийн дэд дарга И Ху Вон, КОЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Со Хён Жэ болон бусад холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо.
Тус сургалт нь КОЙКА-ийн санхүүжилтээр 2023-2025 онд хэрэгжүүлсэн “Гадаадын иргэн, харьяатын газрын хүртээмжтэй үйлчилгээ, менежментийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнг бататгаж, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг өдөр тутмын үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилготой төслийн дараах газар дээрх хөтөлбөр юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ КОЙКА болон БНСУ-ын Цагаачлалын бодлогын судалгааны төвийн хамтын ажиллагааны үр дүнг онцоллоо. Төслийн хүрээнд тус газрын 30 гаруй албан хаагч БНСУ-д богино хугацааны сургалтад хамрагдаж, шилжилт хөдөлгөөний удирдлага, мэдээлэл, харилцаа холбооны технологид суурилсан төрийн үйлчилгээний чиглэлээр төсөл боловсруулж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд албан хаагчдын боловсруулсан уг төсөл нь КОЙКА-ийн хэрэгжүүлсэн шилдэг 20 төслийн нэгээр шалгарсан нь хамтын ажиллагааны бодит үр дүнг илтгэж байгааг тодотгов.