ЭЗБХ: Дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив · ИЛ ТОД МЭДЭЭAI хураангуй · NVIDIA NIM · gemma-4-31b-it
- УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Статистик болон Стандартчилалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхээр шийдвэрлэв.
- Статистикийн хуулиар салбарын бие даасан байдлыг бүрдүүлж, төрийн их өгөгдлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зорьжээ.
- Стандартчилалын хуулиар 6657 стандартыг хэрэгжүүлэх, лабораторийн тогтолцоог сэргээх замаар иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахыг зорьж байна.
AI Баримт (Facts)
- 2026-10-14
- Эдийн засгийн байнгын хороо
- Ирц: 59.4 хувь
- Статистикийн тухай хууль (Шинэчилсэн найруулга): 7 бүлэг, 31 зүйлтэй
- Статистикийн хууль баталснаас хойш 29 жил болсон, 20 удаа нэмэлт өөрчлөлт орсон
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга): 9 бүлэг, 36 зүйлтэй
- Засгийн газраас 2026-07-06-нд өргөн мэдүүлсэн
- Монгол Улсад 6657 стандарт хүчин төгөлдөр
Пи-Ар Шүүлтүүр (Spin Detector)
Илэрхий пи-ар илрээгүй.
Баримт (Facts)
- 2026-10-14
- Эдийн засгийн байнгын хороо
- Ирц: 59.4 хувь
- Статистикийн тухай хууль (Шинэчилсэн найруулга): 7 бүлэг, 31 зүйлтэй
- Статистикийн хууль баталснаас хойш 29 жил болсон, 20 удаа нэмэлт өөрчлөлт орсон
- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга): 9 бүлэг, 36 зүйлтэй
- Засгийн газраас 2026-07-06-нд өргөн мэдүүлсэн
- Монгол Улсад 6657 стандарт хүчин төгөлдөр
Холбогдох хүмүүс
Чинбаатар.АнарАюуш.АриунзаяаБатжаргал.ЗаяабалНямтайшир.НомтойбаярГанбат.ОчирбатАгваанлувсан.УндрааМөнхчулуун.ЭнхцэцэгСүхбаатар.ЭрдэнэбатЛхагвасүрэн.Соронзонболд
Байгууллагууд
Монгол Улсын Их ХуралЭдийн засгийн байнгын хорооЗасгийн газар
Эх текст (албан ёсны)
2026 оны 10-р сарын 14-нд нийтлэгдсэн. Цэвэрлэсэн текстийн SHA-256 хэш: хэн ч эх хуудсыг дахин татаж шалгах боломжтой.
Эх сурвалж руу очих Ангилал: Байнгын хороо
Холбогдох гишүүд: Чинбаатар Анар, Аюуш Ариунзаяа, Батжаргал Заяабал, Нямтайшир Номтойбаяр, Ганбат Очирбат, Агваанлувсан Ундраа, Мөнхчулуун Энхцэцэг, Сүхбаатар Эрдэнэбат
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2026.10.14/ Төрийн ордны “Их засаг” танхимд 59.4 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүд болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нарын 7 гишүүнээс өргөн мэдүүлсэн энэхүү төсөл 7 бүлэг, 31 зүйлтэй. Статистикийн хуулийг баталснаас хойших 29 жилийн хугацаанд 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, үзэл баримтлал нь бүрэн өөрчлөгдсөн, анхны зорилгоо биелүүлж чадахгүйд хүрсэн тухай хууль санаачлагч танилцууллаа. Түүнчлэн манай улсын үндэсний статистикийн тогтолцоонд олон улсын байгууллагуудаас үнэлгээг хийж, зөвлөмж, дүгнэлт өгсөн. Тус зөвлөмжид эрх зүйн шинэчлэл шаардлагатайг дурдсан, дэлхий нийтийн жишгээр салбарын бие даасан, хараат бус байдлыг бүрдүүлэх хэрэгцээнд үндэслэн төслийг боловсруулсан гэв. Хууль санаачлагчдын зүгээс тогтолцоог бүхэлд нь шинэчлэхийг зорьсон гэлээ.
Ингэснээр хуулийн хийдэл, давхардал арилж, статистикийн мэдээллийн хэлбэр, агуулга, зохицуулалт тодорхой болно. Үндэсний статистикийн хороо нь албан ёсны болон захиргааны статистик үзүүлэлтүүдийг тогтоох болсноор эрх зүйн тогтвортой орчин бүрдэх юм. Мөн төрийн болон бусад байгууллагын мэдээллийн санд хандах, тэдгээрийг ашиглах, мэдээллийн олон эх үүсвэр ашиглах эрх зүйн орчинг бий болно. Статистикийн мэдээллийн эх үүсвэр, тархаалт, ашиглалт, чанарын хяналт, мэдээллийн нууцлал, хамгаалал, өгөгдлийн засаглал, өгөгдлийн шинжилгээний зохицуулалтыг төсөлд тусгасан. Үр дүнд нь төрийн их өгөгдлийн хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчин бүрдэнэ хэмээв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Соронзонболд төрийн байгууллагууд дахь мэдээллийн давхардлыг зохицуулах, хувь хүний мэдээллийг хамгаалах, УИХ-ын гишүүн Ч.Анар мэдээллийн ил тод байдлыг хангах зохицуулалт бий эсэхийг тодруулав. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал хууль хоорондын уялдааг хэрхэн зохицуулсан талаар асуулаа. Төслийг дэмжиж УИХ-ын гишүүн Ч.Анар, С.Эрдэнэбат нар үг хэлэв. Зөвлөлд аль болох олон нийтийн төлөөллийг оруулах, нээлттэй сонгон шалгаруулдаг байх гэсэн байр суурь илэрхийлсэн.
Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр хууль санаачлагчийг төлөөлж, танилцуулгыг илтгэв. Тэрбээр, иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл гэдгийг дурдлаа.
Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах шаардлагатайг онцоллоо. Манай улсад 6657 стандарт хүчин төгөлдөр байгаа боловч тэдгээрийг дагаж мөрдөхгүй байгаагаас шалтгаалан хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, нийтийн ашиг сонирхолд сөрөг нөлөөллийг бий болгож, улмаар иргэдийн эрх зөрчигдөхөд хүрлээ. Иймд стандартыг дагаж мөрдөх, хэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна. Стандартын хэрэгжилтийг мөрдүүлэх, хянах тогтолцооны нэг хэсэг бол лаборатори юм. Гэтэл бүх салбарт лабораторийн бодлого, тогтолцоо алдагдаж, стандартын хэрэгжилтийг хангах, хянах боломжгүйд хүрлээ. Тиймээс 9 бүлэг, 36 зүйлтэй хуулийн төсөлд чиг үүргүүдийн давхардлыг арилгах, хуулийн зарчим, нэр томьёог шинэчилж, салбар дундын зохицуулалтыг тусгасан. Улсын хэмжээнд дагаж мөрдөх стандарт, техникийн зохицуулалтыг боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг тодорхой болгож, олон талын оролцоог нэмэгдүүлнэ. Тохирлын үнэлгээний байгууллагуудыг бодлогоор дэмжиж, эрх, үүргийг тодорхой болгон, хариуцлагыг нэмэгдүүлнэ. Лабораторийн гурван шатны тогтолцоог бий болгож, удирдлага, санхүүжилт, нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх замаар хүний эрүүл мэндийг хамгаална хэмээн төслийг танилцууллаа.
Тохирлын баталгаатайгаар улсын хилээр нэвтрүүлсэн бараа, бүтээгдэхүүний статистик мэдээллийн сан бий болгох, стандартын хэрэгжилтэд зөвхөн төрөөс хяналт тавих бус иргэн, үйлдвэрлэгч, нийлүүлэгч зэрэг бүх талын оролцоог хангах; Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь тухайн бүтээгдэхүүний техникийн зохицуулалт, стандартад нийцсэн байх зохицуулалт; Стандартын байгууллагын харьяа орон нутгийн нэгжийн чиг үүргийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжүүлэхээр тусгажээ.
Хууль санаачлагчийн танилцуулгын араас гишүүд асуулт асуухад, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа уг төслийн ач холбогдлыг тодотгож, "тохирлын үнэлгээ" нэрээр аж ахуйн нэгж байгууллагуудад дарамт учруулдаг асуудлыг хэрхэн шийдвэрлэснийг тодрууллаа. Төсөл бүхэлдээ иргэн, хувийн хэвшлийг дэмжихэд чиглэж буйг Н.Номтойбаяр сайд өгүүлсэн бол Монгол Улсын хэмжээнд заавал хамруулах шаардлагатай тохирлын үнэлгээний жагсаалт байдаг, шаардлагатай бол хасаж, цөөрүүлэх боломжтой хэмээн Ажлын хэсгээс тайлбарлав.
Шинэ стандарт нэвтрүүлэхэд 18 сар зарцуулж байгааг цөөрүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн Ч.Анар хөндөв. Ажлын хэсгээс энэ нь харьцангуй бага хугацаа, олон улсад 48 сарын хугацаанд нутагшуулах жишиг бийг дурдлаа. Стандартчлалтай холбоотой мэдээллээ олон нийтэд нээлттэй болгох, хуулийн төсөлд тусгасан эсэхийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, бүх салбарт стандарт хэрэгжихгүй байгаа нь ихээхэн хор уршигтай талаар УИХ-ын гишүүн Г.Очирбат, Н.Батсүмбэрэл, М.Мандхай нар хөндөж тодруулсан юм. Гишүүд хилээр хараа хяналт сул нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэл, ургамлын тос, хүнс, барилгын материалын чанар, хүнсний аюулгүй байдлын стандартыг хангахтай холбоотой эрсдлийн үнэлгээг боловсруулж батлах шаардлагатайг, бизнесийн орчинг хөнгөлөхтэй зэрэгцэн хараа хяналтыг сулруулж болохгүйг сануулав. Төслийн талаар байр суурь илэрхийлж УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Н.Батсүмбэрэл нар үг хэллээ.
Энэ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын 31 гишүүнээс өргөн мэдүүлсэн Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хууль санаачлагч танилцуулгадаа, анхдагч хуулийн төсөл нь Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан, өнөөдөр тус салбарт үүсээд буй асуудлаас улбаатайг дурдсан. Манай улс өмнө нь дулааны бие даасан эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн бөгөөд хэт ерөнхий хуулиар, салбарын олон харилцааг "хуулиас давсан" 400 орчим журам, дүрмээр зохицуулж ирсэн нь иж бүрэн зохицуулалт бүхий төслийг боловсруулахад хүргэсэн гэлээ. Монгол орны цаг уурын онцлог байдалтай хамааралтай дулааны эрчим хүчний хэрэглээ өндөр, хүн ам, аж үйлдвэр, үйлчилгээний дулаан хангамжийн аюулгүй, найдвартай байдал нь стратегийн чухал асуудал тул дулаан хангамжийн харилцааг нарийвчлан зохицуулах шаардлагатай байна. Эрчим хүчний тухай хууль 24 жилийн хугацаанд мөрдөгдөхдөө нийт 15 удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 174 заалт буюу 53 хувьд нь нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл нь нийт 12 бүлэг, 66 зүйлтэй ба дулаан хангамжийн салбарын төрийн бодлого, төрийн болон зохицуулалтын байгууллагуудын чиг үүрэг, дулаан хангамжийн систем, ангилал, дулаан хангамжийн байгууллагуудын чиг үүрэг, хариуцлага, дулааны сүлжээний холболт, дулааны тоолуур, тоолуурын систем, хэрэглэгчийн гэрээ, дулааны үнэ тарифын зохицуулалт, салбарын техник технологийн шаардлага, хяналт шалгалт зэрэг асуудлуудыг хамарсан, нарийвчилсан зохицуулалттай. Түүнчлэн, нэгдмэл сүлжээнээс гадна тархмал эх үүсгүүрийг бий болгоход бодлогын дэмжлэгийг үзүүлснээр иргэнийг хямд, найдвартай дулаанаар хангах нөхцөлийг бүрдүүлэх ба дулааны үнэ тарифыг тодорхойлох аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн тогтооно. Дулаанд холбогдох техникийн нөхцөл, сүлжээнд холбох шалгуурыг хялбаршуулж, хэсэгчилсэн болон бие даасан дулаан хангамжийн системд холбогдох нөхцөлийг уян хатан болгоно. Дулаан хангамжийг бие даасан болон хэсэгчилсэн байдлаар шийдэх сонголт, боломжийг хуулийн хувьд нээлттэй болгож, үйл ажиллагаа явуулахад хүндрэл, бэрхшээл, төрийн оролцоо багатай байх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлд зохицуулалтууд орсон. Дулааны эрчим хүчийг тоолуураар тооцох үндсэн зарчмыг хуульд тодорхойлж, дулааны эрчим хүчний нэгдсэн баланс гаргах тогтолцоог бүрдүүлснээр дулаан хангамжийн системийн үр ашгийг хэмжих, үнэлэх, сайжруулах боломж бүрдэхийн дээр хэрэглэгчийн хувьд хэрэглэсэн дулааны төлбөрөө тоолуураар тооцуулах боломж бүрдсэнээр төлбөрийн шударга зарчим үйлчилж, дулааны эрчим хүчийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах бодит хөшүүрэг, механизм бүрдэнэ. Хуулийн төсөл батлагдсанаар дулаан хангамжийн салбарт төрөөс баримталж буй бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэж, төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрлийг тодорхой болгоно. Ингэснээр улс, орон нутгийн хэмжээнд дулаан хангамжийн бодлогыг үр дүнтэй тодорхойлон хэрэгжүүлж, үр дүнд нь иргэд найдвартай дулаан хангамжийг зохистой үнээр худалдан авч, дулааны салбарын тэнцвэртэй, тогтвортой байдлыг бэхжүүлснээр үндэсний аюулгүй байдлыг хангах чухал нөлөө үзүүлнэ гэв.
Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл, Г.Очирбат, А.Ундраа нар асууж, байр суурь илэрхийллээ. Хуулийн төслийг дэмжиж УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл нар үг хэлэв.
Хуулийн төслүүдийн танилцуулга, хэлэлцүүлгийн дараа төслүүдийг хэлэлцэх эсэхийг санал хурааж шийдвэрлэсэн юм. Хуралдаан даргалагч Б.Заяабал хуулийн төсөл бүрээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг нэгбүрчлэн дэмжлээ. Тодруулбал, Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг, хамт өргөн өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Очирбат чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов. Харин Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 68 хувийн саналаар үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн. Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг мөн дэмжиж, санал, дүгнэлтийг илтгэгчээр УИХ-ын гишүүн А.Ундрааг томилов.
Түүнчлэн Дулаан хангамжийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг илтгэгчээр УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг томилсноор энэ өдрийн хуралдаан өндөрлөв.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Э.Одбаяр, З.Мэндсайхан, Ч.Анар, Б.Жавхлан, Б.Мөнхсоёл, Ж.Золжаргал, С.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Н.Батсүмбэрэл, Г.Очирбат, Х.Булгантуяа, Г.Лувсанжамц, Ж.Ганбаатар, А.Ундраа, Б.Заяабал, Л.Соронзонболд, Ч.Лодойсамбуу, Р.Батболд нар оролцсон гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.